“ЭХ, ХҮҮХДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛЪЯ” СЭДЭВТ /ЗҮҮН БҮС/ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Мөнгөнморьт сумын Эрүүл мэндийн төвд “Эх, хүүхдийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулъя” сэдэвт бүсчилсэн ажлын байрны сургалтыг онол, дадлага хосолсон хэлбэрээр 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулж, сургалтад танхимаар Баянжаргалан, Баяндэлгэр, Эрдэнэ, Мөнгөнморьт СЭМТөвүүдийн 28 , цахимаар Архуст, Баян, Баянчандмань, Жаргалант, Лүн, Сэргэлэн сумын 36 нийт 64 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан. Сургалтыг нээж ЭМГ-ын ЭТХ-ийн дарга үг хэлж, сургалтад амжилт хүслээ. Сургалтын зорилго нь эх, хүүхдийн тусламж, үйлчилгээг сайжруулахаар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд онош тавилт, жирэмсний хяналт, хүүхдийн эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж, сэхээ амьдруулалтыг сайжруулахад анхаарах зөвлөмжийг хүргэж, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор уг сургалтыг зохион байгууллаа. Сургалтын эхэнд болон сургалтын дараа нийт оролцогч нараас мэдлэг шалгах сорилыг авч, сургалтын үр дүнг тооцон ажиллаа. Сургалтын эхэнд нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хүүхдийн тусламж, үйлчилгээний талаарх мэдлэг 33.4%-тай үнэлэгдсэн бол сургалтын дараа 85.1%-тай үнэлэгдэн 51.7%-иар нэмэгдүүлсэн үр дүнтэй сургалт боллоо. АНЭ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн их эмч А. Алтантуяа, хүүхдийн тасгийн эрхлэгч Н. Отгончимэг нар сургалтыг удирдан зохион байгууллаа. Тус сургалтыг ажлын байранд бүсчилсэн хэлбэрээр тогтмол зохион байгуулснаар эх, хүүхдийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, мэдлэг ур чадвар дараах чиглэлэлээр нэмэгдсэн. Үүнд:
ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТЭС
|