ДЭМБ, ХӨСҮТ, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАРТ АЖИЛЛАЛАА
“КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний чадавхийг бэхжүүлэх” ажлын хүрээнд 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ДЭМБ, ХӨСҮТ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 5 хүний бүрэлдэхүүнтэй баг Эрүүл мэндийн газар, өрхийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа. Уг арга хэмжээний үеэр КОВИД-19 цар тахлын дэлхий дахины болон манай улсын нөхцөл байдлыг танилцуулан, ДЭМБ-аас Ковид-19 цар тахлын үед баримталж буй бодлого, чиглэлийг танилцуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж чиглэл Эрүүл мэндийн газарт өглөө.
|