“ЭХ, БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Монголын эх барих, эмэгтэйчүүд, нярай судлалын холбоо, Эрүүл мэндийн газар хамтран “Эх, барих эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх нь” сэдэвт сургалтыг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Эрүүл мэндийн газрын сургалтын зааланд зохион байгуулж нийт 65 эмч эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд онол дадлага хосолсон сургалтыг зохион байгуулсан. Сургалтыг нээж ЭМГ-ын дарга үг хэлж, сургалтад амжилт хүслээ. Сургалтын зорилго нь ЭМС-ын 2021 оны А/318 тоот тушаалын хэрэгжилтийг сайжруулах, “Жирэмслэлт ба төрөлтийн хүндрэлийг удирдах арга зүй” удирдамж дэх өөрчлөлтүүд, эх барих, эмэгтэйчүүдийн шалтгаант үжил, үжлийн шок, жирэмсний үеийн зонхилон тохиолдох хавсарсан эмгэгийн оношилгоо, эмчилгээний анхаарах асуудлууд, ур чадвар эзэмшүүлэх, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор уг сургалтыг зохион байгууллаа. АШУШИС, Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн дэд профессор, АУ-ны дозтор, Монгол улсын зөвлөх эмч, Монголын эх барих, эмэгтэйчүүд, нярай судлалын холбооны тэргүүн Б. Жаргалсайхан сургалтыг гардан зохион байгуулсан. Сургалтад идэвхитэя хамрагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд эх барих, эмэгтэйчүүд судлалын ном тохимол болон судалгаа, шинжилгээний хэвлэлүүдийг дурсгал болгон гардуулалаа. Тус сургалтыг ажлын зохион байгуулснаар эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ, жирэмсний хяналтыг талаарх мэдлэг ур чадвар дараах чиглэлэлээр нэмэгдсэн. Үүнд:
|