Баяндэлгэр сумаас мэдээлж байна
ЗОЛОО ДЕНТАЛ шүдний эмнэлэгтэй байгуулсан гурвалсан гэрээний хүрээнд 2023 оны 2 дугаар сарын 6-9 ний өдрүүдэд Баяндэлгэр суманд шүдний эмч нар үзлэг хийлээ. Сумын 2-5 насны 56, 6-16 насны 184 хүүхдийг шүд, амны хөндийн үзлэгт хамруулж, 25 хүүхдийн шүдэнд ломбо эмчилгээ болон шүд авах ажилбар хийлээ. Үзлэгт хамрагдсан хүүхдүүд, багш, асран хамгаалагч нарт амны хөндийн эрүүл ахуйн талаар эрүүл мэндийн боловсрол олгосон.
|