+976 - 70273346,    70273705
Төрийн захиргааны /бүтцийн нэгжийн дарга/ албан тушаал

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

 

Тавигдах болзол, шаардлага:

  • Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан  байх;


Бүрдүүлэх материал:

1. Шилжин ажиллах хүсэлт

2. Төрийн албан хаагчийн анкет;

3. Иргэний үнэмлэх;

4. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах/;

5. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;

6. Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт

7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт;

8. Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;

9. Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн, түр чөлөөлөгдсөн, халагдсан шийдвэр;

10. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт.

11. Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх

12. Сүүлийн гурван удаагийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ
Материал хүлээн авах:

  • Хугацаа: 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл
  • Хүлээн авах хаяг: emg.tuv.info@gmail.com цахим шуудангаар
  • Холбоо барих утас: 7027-3705

Төрийн захиргааны /бүтцийн нэгжийн дарга/ албан тушаал 

Байгууллага Дотоод нэгж Албан тушаалын зэрэглэл Хариуцсан асуудал Орон тоо Ажлын байрны төлөв Албан тушаалын тодорхойлолт
Төв аймгийн Эрүүл мэндийн газар Хяналт, шалгалтын хэлтэс ТЗ-7 ХШХ-ийн дарга бөгөөд улсын ахлах байцаагч 1 Нээлттэй Албан тушаалын тодорхойлолт үзэх

 

НИЙТЭЛСЭН: 2024-10-22 02:45:11