+976 - 70273346,    70273705
ОРОН ТООНЫ БУС ШИНЖЭЭЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

ОРОН ТООНЫ БУС ШИНЖЭЭЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Төв аймгийн Эрүүл мэндийн газрын эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комиссоос Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгчийн төслийн баримт бичиг болон ажлын байранд үнэлгээ хийж, дүгнэлт гаргах орон тооны бус шинжээч (цаашид “Шинжээч” гэх)-ийн сонгон шалгаруулалт зарлаж байна.

ЭМС-ын 2023 оны 11 сарын 20-ны өдрийн А/402 дугаар тушаалд заасны дагуу шинжээчид тавигдах шаардлага:

  1. Монгол Улсын иргэн;
  2. Насны дээд хязгаар 65 нас;
  3. Анагаах ухааны чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн;
  4. Мэргэшлийн зэрэг эсхүл эрдмийн зэрэг цолтой;
  5. Тухайн мэргэжлээрээ 10 ба түүнээс дээш жил ажилласан байх;
  6. Компьютерийн хэрэглээний програм болон тусгай зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн цахим програмыг бүрэн эзэмшсэн байх;
  7. Эрүүл мэндийн удирдлага, тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал, тухайн мэргэжлийн чиглэлээр гадаад, дотоодод урт, богино хугацааны сургалтад хамрагдсан байх;
  8. Эрүүл мэндийн байгууллагын болон эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, протез, лабораторийн урвалж, оношлуур үйлдвэрлэх, импортлох, ханган нийлүүлэх, худалдах, үйлчилгээ эрхлэх байгууллагын бүтэц, үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт өгөх ажлын дадлага, туршлагатай байх;
  9. Шинжээч өөрийн нэр дээр болон хамтарсан байдлаар тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй байх;
  10. Хууль, эрх зүйн мэдлэгтэй, бичиг баримт боловсруулах, хариуцлага хүлээх чадвартай байх;
  11. Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх;
  12. Ёс зүйн зөрчил гаргаагүй байх;
  13. Авлига ашиг сонирхлын зөрчилгүй байх.

 

Шинжээчээр ажиллахыг хүссэн мэргэжилтэн нь дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

  1. Хувийн өргөдөл;
  2. Төрийн албан хаагчинй анкет;
  3. E-Mongolia цахим хуудаснаас авсан иргэний үнэмлэхний хуулбар;
  4. Дээд боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, эрдмийн болон мэргэшлийн зэрэг, цолыг нотлох баримтын хуулбар;
  5. Мэргэшлийн чиглэлээр урт, богино хугацааны сургалтад хамрагдсаныг нотлох баримтын хуулбар;
  6. Ажил эрхэлдэг бол тухайн байгууллагын тодорхойлолт;
  7. Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ ирлэрхийлсэн мэдэгдэл (УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан маягт);
  8. Ёс зүйн салбар хорооны тодорхойлолт;
  9. E-Mongolia цахим хуудаснаас авсан Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт;
  10. 3x4 хэмжээтэй 1 хувь цээж зураг.

Сонирхсон хүмүүс бүрдүүлсэн материалаа 2024 оны 03 дугаар 01-ний өдрийн дотор ЭМГ-ын 102 тоотод авчирж өгнө үү. Холбоо барих утас:99046988

 

НИЙТЭЛСЭН: 2024-02-06 15:17:15