|
-
Аймгийн хэмжээнд 2022 оны 9 дүгээр сарын байдлаар 581 эх төрж өнгөрсөн мөн үеийнхээс 287 тохиолдлоор буурсан ба 589 нярай бүртгэгдсэн байна. Жирэмсний хяналтад нийт 754 эмэгтэй байна, 942 жирэмсэнг шинээр хяналтад авснаас эхний 3 сартай хяналтад 92.72% хамрагдсан. Нийт 246418 хүнд үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 89324, амбулаторийн үзлэг 128010, идэвхитэй хяналтын 19577 үзлэг хийж гүйцэтгэсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 12934 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ба үүнээс алсын дуудлага 25.06%, осол гэмтлийн дуудлага 2.8%-ийг эзэлж байна. Стационарт 12803 хүн эмчлэгдэн нийт 93916 ор хоног ашигласан байна. Дундаж ор хоног 7,3 байна.
-
“Тогтвортой хөгжлийн зорилт-Эх, нярай,нөхөн үржихүйн эрүүл мэнд” аймгийн зөвлөгөөн зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд эрдэмтэн докторууд, аймгийн удирдлагууд, төрийн болон хувийн хэвшлийн үйл ажиллагаа явуулж буй эмнэлгийн нийт 100 холбогдох эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцсон. Эх, нярай, нөхөн үржихүйн чиглэлээр салбарт тулгамдаж байгаа асуудлаа тодорхойлж, цаашид шийдэх арга замыг хэлэлцүүлэн нэгдсэн зөвлөмж гарган хүргүүлсэн.
-
Монгол улсад хэрэгжиж буй НҮБ-ын Хүн амын сангийн “Эх нярайн тусламжид зайн оношилгооны дэмжлэг үзүүлэх” төслийн санхүүжилтээр “Нөхөн үржихүйн эрүүл мэнд, эх нярайн яаралтай тусламж” сэдэвт 2 өдрийн сургалт зохион байгуулагдсан. Сургалтын нээлтийн арга хэмжээнд Улсын их хурлын гишүүн П.Анужин, Б.Жаргалмаа, Ц.Туваан, ЭМЯамны төлөөллүүд, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, анхан болон лавлагаа шатлалын нийт 65 эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцлоо.
-
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт Заамар сумын Эрүүл мэндийн төвийн эх баригч 14 хоногийн ажлын байран дээрх дадлага сургалтад хамрагдсан.
-
"Олон улсын охидын өдөр"-ийг тохиолдуулан "LISTEN TO FLOWERS" өдөрлөгийн хүрээнд Төв аймгийн Зуунмод сумын Ерөнхий боловсролын сургууль, Политехникийн 8-12-р ангийн 300 охидод “Өсвөр үе-Эрүүл мэнд”, "Охидын ариун цэвэр", "Сэтгэл гутралын ачаар дуртай мэргэжлээ олсон нь", "Аюулгүй болзоо", "Make up" зэрэг сэдвийн хүрээнд эрүүл мэндийн боловсрол, мэдээ, мэдээлэл өгч, зөвлөмж хүргүүлсэн.
-
Нэгдсэн эмнэлэгт магадлан итгэмжлэлд бэлтгэх дэмжлэгт Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж зөвлөн туслав. Илэрсэн зөрчил, алдааг танилцуулан, ажил эрчимжүүлэн ажиллах зөвлөмж хүргүүлсэн.
-
Магадлан итгэмжлэлд бэлтгэх, дэмжлэгт хяналт шинжилгээ үнэлгээгээр Алтанбулаг СЭМТөв, Эх булаг сувилалд зөвлөн тусалж, магадлан итгэмжлэлд газар дээр нь болон цахим хэлбэрээр холбогдох мэргэжилтнүүд оролцсон.
-
ЭМХТ, МЭМЛАХолбоо, АНЭ-тэй хамтран “Лабораторийн тусламж, үйлчилгээг сайжруулах, лаборант нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх” анхан болон лавлагаа шатлалын ЭМБ-ын лаборант нарт зориулсан 2 өдрийн онол, дадлага хосолсон чадавхжуулах сургалт зохион байгуулж, 50 лаборант хамрагдан мэдлэг ур чадвараа дээшлүүллээ.
-
“Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сарын аян”-ыг зохион байгуулах төвлөвлөгөөг салбарын хэмжээнд боловсруулан батлуулж, ЭМБ-д албан тоотоор үүрэгжүүлсэн бөгөөд тайланг хүлээн авч, нэгтгэн боловсруулж хүргэсэн.
-
Төв аймагт эм хангамжийн салбар үүсэж хөгжсөний түүхт 80 жилийн ойн арга хэмжээг “Монгол эм импекс концерн” ХХК, “Эм зүйн байгууллагуудын нэгдсэн эм холбоо” төрийн бус байгууллагатай хамтран баярын хурал, сургалт зохион байгуулсан.
-
Эрүүл мэндийн газрын даргын А/52 тоот тушаалаар баталсан эм, эмнэлгийн хэрэгсэл хамгаалах хувцас хэрэгсэл, оношлуурыг Нэгдсэн эмнэлэг, Баруун-зуунмод өрхийн эрүүл мэндийн төв, 26 сумын эрүүл мэндийн төвд хуваарын дагуу түгээсэн.
-
2022 онд аймгийн нэгдсэн эмнэлэг, 27 сумын 2022 оны эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах ТӨАОНӨГ/202212083 дугаартай тендерт гэрээ байгуулан ажиллаж байгаа эм ханган нийлүүлэх байгууллагуудаас эхний хагас жилээр нийлүүлсэн эм, эмнэлгийн хэрэгслийн тоог авч нэгтгэн нийлүүлэлтийн хувийг багц тус бүрээр гаргаж гэрээний хэрэгжилтийг дүгнэсэн.
-
Эм, эмнэлгийн хэрэгсэл хяналт зохицуулалтын газраас зохион байгуулсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, ерөнхий гэрээгээр эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” сэдэвт 21 аймгийн тендер хариуцсан мэргэжилтнүүдийн чадавх сайжруулах сургалтад хамрагдсан.
-
26 сумын эрүүл мэндийн төвд шинээр орсон эмч нарт health.gov.mn програм-д хөнгөлөлттэй эм бичих эрхийг цаг алдалгүй түргэн шуурхай өгсөн
-
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хавдар, сэтгэцийн эрүүл мэндийн кабинет, Өрхийн эрүүл мэндийн төв, Борнуур, Батсүмбэр сумдад мансууруулах болон сэтгэц нөлөөт эмийн индексжүүлсэн 830 жорыг баримтжуулан олгосон.
-
2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар Коронавируст халдвар /Ковид-19/-тай 42 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагдсанаас, 37 иргэн эмчлэгдсэн, нас баралт-0, одоогоор 5 иргэн эмчилгээнд хамрагдаж байна.
-
ТАЗ-өөс зохион байгуулж буй Хүний нөөцийн аудит хяналт, шалгалт, зөвлөн туслах үйл ажиллагаанд хамрагдсан
-
Улсын төсвийн 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сум, өрхийн ЭМТ-д 16 нэр төрлийн 528 ширхэг эмнэлгийн тоног төхөөрмж, АНЭ-т 236.5 сая төгрөгийн мэс заслын CRM аппарат, нүдний мэс заслын микроскоп нийлүүлсэн
-
Эрүүл мэндийн салбарын нийт 28 байгууллагын 2022 оны 03 дугаар улирлын санхүүгийн тайланг нэгтгэн Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн.
-
Удирдлагын академиас зохион байгуулсан “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааны зохицуулалтын шинэчлэл” сургалтад 3 албан хаагч хамрагдсан.
-
АШУҮИС-ийн 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Клиникийн профессор цолд нэр дэвшиж буй 4 эмчийн материалыг бүрдүүлэн АШУҮИС-д хүргэн өгч 2 эмчид Клиникийн профессор цол хүртсэн байна..
-
Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр тэтгэмж, урамшуулал авах эрх нь үүссэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд нийт 111,584,152 төгрөг олгохоор шийдвэрлэсэн.
-
“Оролцоод манлайлья” хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын чуулганд оролцож, Стресс ба эерэг хандлага сэдвээр сургалт хийлээ. Тус сургалтад зорилтот бүлгийн хүүхэд, залуучууд болон тэдний асран хамгаалагч нарын 60 хүн оролцлоо.
-
Төв аймгийн Цагдаагийн газрын 160 алба хаагчдад “Архины хэрэглээ” сэдвээр сургалт зохион байгуулж, архи согтууруулах ундааны зохистой хэрэглээ, хор уршигийн талаар мэдээлэл өглөө.
-
Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан иргэдийн тоо 2022 оны 10 сарын 20-ны байдлаар 20093-д хүрч 1 дахин өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд 21 аймгийн хэмжээнд хамралтын хувиар 1-рт эрэмблэгдэж байна.
-
ДЭМБ-ын Төслийн хүрээнд 27 сумын НЭМА, АНЭ, ӨЭМТ-ийн нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудад нийгмийн эрүүл мэндийн ажилтныг чадавхжуулах 2 өдрийн сургалтыг НЭМҮТ-тэй хамтран зохион байгууллаа.
-
ЭМГ-ын дэргэд ХБ-тэй хүүхдийн нийгэм сэтгэлзүй, сэргээн засах чиглэлээр Аз жаргалтай төв, Вакцины агуулахын өрөөг стандартад нийцүүлэн засварлаж, ашиглалтад оруулсан
-
Ирээдүй цогцолбор цэцэрлэгийн 28 багш ажилчдаас бие бялдрын түвшин тогтоох сорил авч биеийн жингийн индекс тодорхойлоход 11 хүн жингийн илүүдэлтэй, 1-р зэргийн таргалалттай 7 хүн, 2-р зэргийн таргалалттай 1 хүн, 3-р зэргийн таргалалттай 1 хүн, хэвийн жинтэй 8 хүн тус тус үнэлэгдсэн байна. Сорилд хамрагдсан багш ажилчдад эрүүл зөв хооллох дасгал хөдөлгөөн хийх зөвлөгөө өгч ажиллалаа.
-
Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын тогооч ажилчдын үйл ажиллагаатай холбоотой болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор үдийн цай, хоол үйлдвэрлэлийн хэсэг, анги танхимын орчны эрүүл ахуй халдвар хамгааллын нөхцөлд орчны эрүүл мэндийн лабораторид суурилсан тандалтыг зохион байгуулан, агаар, хөрс, арчдас шинжилгээг авах ажлыг зохион байгуулж ажиллалаа.
-
Орчны эрүүл мэндийн лабораторид нийт 510 сорьцод хими нян судлалын шинжилгээг хийж гүйцэтгэсэн. Үүнд: Химийн лабораторид Унд ахуйн усны 21 усанд 336 үзүүлэлтээр шинжилгээг хийж гүйцэтгэхэд стандартын шаардлага хангаагүй сорьц илрээгүй байна. Нян судлалын лабораторид нийт 489 сорьцод 594 үзүүлэлтээр шинжилгээг хийж гүйцэтгэснээс стандартын шаардлага хангаагүй сорьцийн тоо 131 сорьц байна. Үүнд: Унд ахуйн усны 44 сорьцод 132 үзүүлэлтээр стандартын шаардлага хангаагүй сорьц илрээгүй Агаарын 17 сорьцод 34 үзүүлэлтээр стандартын шаардлага хангаагүй сорьцын тоо 2. Эмнэлгийн дотоод халдвар ариун чанарын 9 сорьцод 9 үзүүлэлтээр стандартын шаардлага хангаагүй сорьцийн тоо 2. Арчдасны 419 сорьцод 419 үзүүлэлтээр стандартын шаардлага хангаагүй сорьцийн тоо 128 байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын арчдас, агаарын шинжилгээг гүйцэтгэн хариу хүлээгдэж байна.
-
Аймгийн хэмжээнд 10 дугаар сард Коронавируст халдвар (Covid-19) – ын 20 батлагдсан тохиолдолын Line list гаргасан. Үүнээс зуунмод сумын 14 батлагдсан тохиолдолд тандалт судалгаа хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсэн.
-
Тууралтат халдвар-5, Гэдэсний халдвар-12 тохиолдолд тандалт судлагаа, хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсэн.
-
Төв аймгийн 27 сумын БЗДХ өвчний эрсдэлт бүлгийн тоон судлагааг гаргасан. Хүмүүн цогцолбор сургуулийн дотуур байрны ахлах ангийн хүүхдүүдэд БЗДХ өвчин сэдвээр хичээл заасан
-
Дэлхийн гар угаах өдрийн хүрээнд Миний гар миний эрүүл мэнд сэдэвтэй СӨБ, ЕБС-ийн хүүхдүүдийн дунд 4 төрлийн уралдааны удирдамж гаргаж, удирдамжын дагуу үйл ажиллагаа нь явж байна.
-
Эрүүл мэндйин яамнаас дархлаажуулалтын нэгжүүдэд аюулгүй ажиллагааны хайрцаг, тог тогтворжуулагчийг татан авч, газрын даргын тушаал гарган нэгжүүдэд тараан олгосон
-
Лүн сумын цагдаагийн постод хураагдсан тарваган тахлын сэжигтэй материал болох 180 ширхэг тарвагыг ЗӨСҮТ-д хүлээлгэн өгч, голомтын халдвартгүйтгэл болон тээвэрлэсэн иргэдйиг эмчийн үзлэгт хамруулсан
-
ЗӨСҮТ-тэй хамтран зоонозын халдвараас урьдчилан сэргийлэх, чадавхийг ёайжруулах сэдэют сургалтыг цагдаа, нэгдсэн эмнэлэг, онцгой байдал, байгал орчин аялал жуулчлал, мал эмнэлэгийн газрын 32 хүнийг хамруулсан сургалтыг зохион байгуулсан.
|