+976 - 70273346,    70273705
ЭМГ-ын 11 дүгээр сарын мэдээ
  1. Аймгийн хэмжээнд 2022 оны 10 дугаар сарын байдлаар 659 эх төрж өнгөрсөн мөн үеийнхээс 303 тохиолдлоор буурсан ба 664 нярай бүртгэгдсэн байна. Жирэмсний хяналтад нийт 731 эмэгтэй байна, 1102 жирэмсэнг шинээр хяналтад авснаас эхний 3 сартай хяналтад 92.74% хамрагдсан. Нийт 282356 хүнд үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 102559, амбулаторийн үзлэг 147320, идэвхитэй хяналтын 22140 үзлэг хийж гүйцэтгэсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 14262 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ба үүнээс алсын дуудлага 24.60%, осол гэмтлийн дуудлага 2.78%-ийг эзэлж байна. Стационарт 14153  хүн эмчлэгдэн нийт 103921 ор хоног ашигласан байна. Дундаж ор хоног 7,3 байна.
  2. 26 сумын Эрүүл мэндийн төвд төлөвлөгөөт ХШҮ хийж албан тушаал бүрээр 2022 оны ажлыг дүгнэж, зөвлөн туслав
  3. Эрүүл мэндийн газар нь Чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 олон улсын стандартын 2-р магадлан аудитад амжилттай хамрагдаж гэрчилгээг сунгах болзол биелүүллээ.
  4. Төгсөлтийн дараах сургалтад төрийн сангаар сурахаар шалгалтад тэнцсэн 12 суралцагчтай гэрээ хийсэн.
  5. Эрүүл мэндийн яамнаас хуваарилсан 425,516,320 төгрөгний нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хуваарилагдсан 104,830,000 төгрөгний үнэ бүхий 10000ш ковид-19-ын түргэвчилсэн оношлуур татан авсан.
  6. Эрүүл мэндийн сайдын А/179, А/180 тоот тушаалын дагуу "Өвөржанчивлан" ХХК-ны "Өвөржанчивлан" рашаан сувилал, "Намдүү" ХХК-ны  "Задгай цагаан" рашаан сувилал, Архуст, Заамар,  Лүн сумын Эрүүл мэндийн төвүүд магадлан итгэмжлэлд хамрагдсан.
  7. 2022 оны 11 дүгээр  сарын 24-ны өдрийн байдлаар Коронавируст халдвар /Ковид-19/-тай 133 иргэнийг эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамруулсан, эмчлэгдсэн 65, нас баралт 0, одоогоор 68 иргэн эмчилгээнд хамрагдаж байна. 
  8. 26 сумын Эрүүл мэндийн төвүүдэд эмнэлгийн нөхцөлд  дэлгэсэн нийт 343 ор дэлгэхээр төлөвлөсөн. Үүнд: Халдвартын тасагт-95, энгийн тасагт-248 ор дэлгэхээр төлөвлөсөн. Аймгийн Нэгдсэн эмнэлэг өнөөдрийн байдлаар 22 ор дэлгэн ажиллаж байна. Цаашид өвчлөл нэмэгдвэл орыг төлөвлөгөөний дагуу дэлгэн ажиллана. Хамгийн өндөр дэлгэх боломжтой орны дээд хэмжээ нь 130 хүртэл дэлгэхээр төлөвлөсөн.
  9. Глобаль сангийн дэмжлэгтэйгээр сүрьеэгийн хавьтлын эрт илрүүлэг үзлэгт Алтанбулаг, Баянхангай, Баянхангай, Аргалант, Баянцогт, Өндөрширээт, Эрдэнэсант сумын зорилтот бүлгийн 742 хүн хамруулж сүрьеэгийн 5 тохиолдол илрүүллээ.
  10. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр аймгийн 27 сумын хэмжээнд 15-60 насны 420 иргэнээс “Коронавируст халдварын талаарх мэдлэг, хандлага, дадлыг тодорхойлох” асуумж судалгааг авч ажиллаж байна. 
  11. Улирлын томуугийн дархлаажуулалтын үйл ажиллагаа зохион байгуулж, аймгийн хэмжээнд эрсдэлт бүлгийн хүн амд хийгдэх 12810 хүн тун томуугийн эсрэг вакцин татан авч, хуваарилсан, вакцинжуулалтын хамрагдалт 50 хувьтай байна.
  12. Аймгийн хэмжээнд халдварт өвчний 11 тохиолдол илэрч тандалт хариу арга хэмжээг гүйцэтгэн ажилласан. Үүнд: Тууралтат халдвар-5, Гэдэсний халдвар-6
  13. ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭРҮҮЛ ОЮУТАН” оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд Эрдэнэ, Батсүмбэр, Заамар сумын Политехникийн коллежийн 232 оюутныг урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулж БЗДХ-ын түргэвчилсэн шинжилгээ хийхэд 4 эерэг гарсан, эмчийн хяналтад оруулан эмчлгээнд хамруулж байна
  14. Орчны эрүүл мэндийн лабораторид нийт 322 сорьцод хими, нян судлалын шинжилгээ хийж гүйцэтгэсэн. Стандартын шаардлага хангаагүй хими 2, нян судлалын 117 сорьцод дүгнэлт хийж зөвлөмж хүргүүлсэн
  15. ХАБЭА-н ажлын хүрээнд Эрүүл мэндийн газарт “Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ” хийсэн.
  16. 3 албан байгууллагад танхимын сургалт зохион байгуулж 370 хүн, чадавхжуулах сургалт 2 удаа 120 эмч эмнэлгийн мэргэжилтэн, бүсчилсэн сургалт 4 бүсээр 100 эмч, цахим сургалт 4 удаа 124 эмнэлгийн ажилтан, нийт 13 удаагийн сургалтад 714 хүн хамруулсан.
  17. “Архигүй амьдралыг цогцлооё-2” цахим аян зохион байгуулахыг уриалж байгууллагын цахим хаягаар 18 төрлийн постер мэдээлэл түгээн ажиллаж байна.
  18. Хүмүүн, Ирээдүй цогцолбор цэцэрлэгийн 50 гаруй  багш ажилчдаас бие бялдрын түвшин тогтоох сорил авч биеийн жингийн индекс тодорхойлж илүүдэл жин, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, хэрхэн бууруулах талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаа.
  19. “ХОРОМ БҮРЭЭ АНХААРЬЯ-3”сэдэвт иргэдийг осол гэмтлээс сэргийлэх аяны удирдамж боловсруулж АНЭ, ӨЭМ, СЭМТ-үүдэд хүргүүлэн ажиллаж байна.

 

 

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2022-11-25 00:00:00