|
НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТСИЙН ХҮРЭЭНД:
-
Баруун Зуунмод өрхийн Эрүүл мэндийн төвийн аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын даргатай байгуулсан гэрээний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, зөвлөн тусалж ажиллаа. Гэрээний хэрэгжилт 91.54% “Бүрэн хангалттай” үнэлэгдсэн.
-
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХҮРЭЭНД:
Төрийн болон хувийн хэвшлийн 75 эрүүл мэндийн байгууллагаас 2023 оны үйл ажиллагааны 26 багц мэдээ, тайланг хүлээн авч нэгтгэн, Эрүүл мэндийн хөгжлийн төвд хүлээлгэн өгсөн.
Эмнэлгийн тусламж үйлчилгээ:
-
Аймгийн хэмжээнд 2023 оны 12 дугаар сарын байдлаар 783 эх төрж өнгөрсөн оны мөн үеэс 8 тохиолдлоор буурсан ба 790 нярай бүртгэгдсэн. Жирэмсний хяналтад нийт 642 эмэгтэй байна, 1201 жирэмсэн эхийг шинээр хяналтад авч, эхний 3 сартай хяналтад 92.59% хамрагдсан. Нийт үзлэг 371976, урьдчилан сэргийлэх үзлэг 123110, амбулаторийн үзлэг 204357, идэвхтэй хяналтаар 29316 хүнд үзлэг хийж, түргэн тусламжийн дуудлагаар 15092 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Эмнэлэгт 16979 хүн эмчлэгдэн нийт 125523 ор хоног ашигласан. Дундаж ор хоног 7.4 байна.
-
Аймгийн хэмжээнд нийт 510 нас баралт бүртгэгдсэн, эмнэлгийн нас баралт 21.57%, хорт хавдрын нас баралт 114 тохиолдол буюу 22.35%, гадны шалтгаант нас баралт 116 буюу 22.75%-ийг эзэлж байна.
-
Магадлан итгэмжлэлд хамрагдах өрх, сумын 8 Эрүүл мэндийн төвийн цахимаар бүрдүүлэх материалуудад хяналт хийн зөвлөн тусалж, Эрүүл мэндийн хөгжлийн төвд илгээсэн.
-
ЭМГ-ын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг аймгийн Нэгдсэн эмнэлэг, 26 сумын Эрүүл мэндийн төвийн 2024 онд хэрэглэгдэх эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж, оношлуур, хамгаалах хувцас хэрэгслийн захиалгыг нэгтгэн, тендер зарлахад бэлэн болгосон.
Халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр:
-
ХӨСҮТ-өөс аймгийн Нэгдсэн эмнэлэг, өрхийн ЭМТ, “Уран дент” шүдний эмнэлэг, “Нутгийн арвай” шүдний эмнэлэг, “Өнгөт чагнуур” эмэгтэйчүүдийн эмнэлэгт халдварын сэргийлэлт хяналт хийсэн.
-
Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт гарсан хог хаягдал /халдвартай хог хаягдал 1144.77 кг, хурц үзүүртэй хог хаягдал 526.2 кг, эмгэг хог хаягдал 44.8 кг, эмийн болон эсэд хортой хог хаягдал 0.18 кг, химийн хог хаягдал 1 кг/-ын мэдээг нэгтгэж ХӨСҮТ-д хүргүүлсэн.
-
Халдварт өвчний сэжигтэй 10 тохиолдол /салхин цэцэг 7, суулгалтат халдвар 3/ бүртгэгдэж, тандалт, хариу арга хэмжээ авч ажиллалаа.
-
Зуунмод сумын I багийн 18 дугаар байрны дулааны шугам задарсан подвалд 100м2 талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийсэн.
-
ХӨСҮТ-өөс 9 нэр төрлийн вакцин дагалдах хэрэгслийг татан авч, нөөц бүрдүүлсэн.
-
АНЭ-ийн Халдвартын тасагт бүртгэгдсэн хоолны хордлогын голомтод хяналт шалгалтын хэлтсийн Эрүүл ахуйн улсын байцаагчтай хамтран хариу арга хэмжээ авч, ХӨСҮТ-ийн шуурхай удирдлагын нэгжид мэдээлэл хүргүүлсэн.
-
Орчны эрүүл мэндийн лабораторид Баяндэлгэр, Зуунмод, Сэргэлэн сумын унд ахуйн усны 37 сорьцод 341 үзүүлэлтээр хими, нян судлалын сорилт шинжилгээг гүйцэтгэн, хариуг олгосон.
Мэдээлэл, сургалт сурталчилгаа:
-
Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт
-
Магадлан итгэмжлэлд хамрагдах 7 сумын ЭМТ, 1 өрхийн ЭМТ-тэй 2 удаа цахим хурал хийж, Эрүүл мэндийн сайдын холбогдох тушаалууд, магадлан итгэмжлэлийн шинжээчийн өгсөн зөвлөмж, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах тухай сургалтад 160 эмч, эмнэлгийн мэргэжилтэн;
-
ЭМГ, АНЭ, Сумын ЭМТ-ийн эх баригч нартай хэлэлцүүлэг зохион байгуулж, цаашид хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган, “Эх, нярай, нөхөн үржихүйн тусламж үйлчилгээний хяналтыг сайжруулах, төрлөг удирдах арга зүй” сэдэвт чадавхжуулах сургалтад 66 эмч, эх баригч;
-
ЭМЯ-ны дэргэдэх Эрүүл мэндийн ёс зүйн хяналтын хороотой хамтран “Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлага” сэдэвт багц цаг олгох сургалтад ЭМГ-ын дэргэдэх Салбар хороо, АНЭ-ийн Хэсгийн хорооны гишүүд, өрх, сумын ЭМТ-ийн Ёс зүйн багийн гишүүн, 200 эмч, эмнэлгийн мэргэжилтэн;
-
ХӨСҮТ-өөс “Элэг бүтэн Монгол” арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтэд дэмжлэгт хяналт хийн, зөвлөмж өгч, Гепатитын вирусийн тандалт, урьдчилан сэргийлэлт, илрүүлэг, оношилгоо, эмчилгээ, хяналт сэдвээр чадавхжуулах сургалтад ЭМГ, АНЭ, өрхийн ЭМТ-ийн 33 эмч мэргэжилтэн;
-
ЭМГ, АНЭ-тай хамтран "Элэг бүтэн Монгол" арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор Эрүүл мэндийн газар, АНЭ-тэй хамтран "Гепатитын вирусийн тандалт, урьдчилан сэргийлэлт, илрүүлэг, оношилгоо, эмчилгээ, хяналт" сэдвээр сумын ЭМТ-ийн дарга, эмч эмнэлгийн мэргэжилтэн 45;
-
Эрүүл мэндийн байгууллагын халдварын сэргийлэлт, хяналтын үйл ажиллагааг сайжруулах, халдвар хяналтын ажилтныг чадавхжуулах зорилгоор “Халдвар хяналтын ажилтан, түүний гүйцэтгэх үүрэг” сэдэвт сургалтыг Монголын тархвар, халдвар судлаач эмч нарын нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж, төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын халдварын сэргийлэлт хяналтын багийн 50 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэнг тус тус хамруулсан.
-
Иргэд, бусад байгууллагын албан хаагчдад зориулсан сургалт:
-
Цагдаагийн газартай хамтран түр саатуулагдсан 18 иргэнд “Архинд донтох эмгэг”;
-
Зуунмод цэцэрлэгжүүлэлт ОНӨҮГ, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын 71 албан хаагчид "Стресс менежмент, нойрны эмгэг" сэдвээр сургалт зохион байгууллаа.
-
Явган алхалтын холбоотой хамтран Эрдэнэ суманд зохион байгуулагдсан "Алхангаа тусалъя" алхалтын арга хэмжээнд оролцож, 4 өрхийн 12 иргэнд эрүүл зөв дадал хэвшүүлэх чиглэлээр зөвлөгөө өгч, гарын авлага тараан, эрүүл мэндийн багц олгосон.
-
Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхээр ЭМГ-ын цахим хуудсаар 63 эрүүл мэндийн сурталчилгааны мэдээлэл оруулж, 12379 хүний хандалт авсан.
|