+976 - 70273346,    70273705
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2024 ОНЫ 05 ДУГААР САРД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЛААРХ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
  1. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН  ХҮРЭЭНД:

Удирдлага төлөвлөлт, санхүүгийн чиглэлээр:

  1. Төрийн албаны зөвлөлийн даргын 2024 оны 43 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Төв аймагт ажилласан ажлын хэсгээс зохион байгуулсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль”, “Ёс зүйн дэд хороо ажиллах журам”-ын сургалтад 10 албан хаагчдаа хамруулан, хүний нөөцийн аудит-д хамрагдсан.
  2. Эрүүл мэндийн тухай 29.5 дах заалтын дагуу мөнгөн тэтгэмж авах эрх үүссэн 51 албан хаагчдын тэтгэмжийн материалыг бүрдүүлэн удирдлагын зөвлөлийн хурлаар оруулж, шийдвэрлүүлэн 376.5 сая төгрөгийн мөнгөн тэтгэмжийг олгосон.
  3. 2024 оны хөрөнгө оруулалтын программд Нийгмийн эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төв, Баян сумын ЭМТ, Баяндэлгэр сумын ЭМТ нийт 4 шинэ барилгын төсөв болон Баянхангай сумын ЭМТ-ийн өргөтгөлийн барилгын ажлын төсвийг шивж оруулж, санал хүргүүлсэн.
  4. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны 2024 оны 01 улирлын тайланг medee.1212.mn программ шивэлт хийсэн. Нийт 89 аж ахуй нэгж байгууллагын тайлангаас 45 байгууллага шалтгаантай, 21 байгууллагын тайлан баталгаажсан, 23 байгууллага мэдээлэл өгөөгүй байна. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авсан 9 байгууллагыг программд нэмүүлж, үйл ажиллагаа явуулахгүй 18 байгууллагыг программаас хасуулах хүсэлтийг Эрүүл мэндийн хөгжлийн төвд хүргүүлсэн.
  5. Аймгийн Эрүүл мэндийн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжүүдээс хүлээн авч холбогдох ЭМБ-дад олгож эхлээд байна. Си-Ай-Ти ХХК-с “Хиймэл оюун ухаанд суурилсан Умайн хүзүүний хорт хавдар илрүүлэх төхөөрөмж нийлүүлэгдсэнийг Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн. Мед буян ХХК-с багц-3 нярайн шарлагын аппарат, нярайн дулаацуулах ширээ, ургийн хяналтын монитор нийлүүлэгдэхээр бэлтгэл ханган ажиллаж байна. Мөн ЭМС-ын 2024 оны А/103 дугаар тушаалын дагуу багийн эмчийн үзлэгийн багц тоног төхөөрөмж хуваарилагдан ирснийг ЭМГ-ын даргын А/21 дугаар тушаалаар өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд түгээн холбогдох зарлагын баримтыг баталгаажуулж хүргүүлсэн.
  6. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн 5 дугаар хуралдааныг хуралдуулсан. Хурлаар 3 материалыг хэлэлцсэн ба төсөл дэмжигдсэн 1, шинээр олгосон 1, сунгалт хийлгэсэн 1 байна.

Хяналт шалгалтын чиглэлээр:

  1. ЭМЯ-Салбарын хяналтын газрын даргын 2024 оны Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай, Эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний үйл ажиллагаанд дэмжлэгт хяналт хийх тухай  удирдамж, 2024 онд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамжийн дагуу 04 дүгээр сарын 29-ны өдрөөс 05 дугаар сарын 03-ны өдрийг дуустал Сүмбэр, Жаргалант,  Борнуур, Баянчандмань, Батсүмбэр суманд Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч Г.Мягмарсүрэн, Б.Мөнх-Эрдэнэ, эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Г.Баярсүрэн, ЭЭХХЗГ-ын улсын байцаагч Д.Мөнх-Эрдэнэ ажилласан.
  2. Мах махан бүтээгдэхүүн шинээр эрхлэх Аргалант сумын “Түмэн хишиг” Баяндэлгэр сумын “Баяндэлгэр хүнс” үйлдвэрийн байрны эрүүл ахуйн нөхцөл, шаардлагад Хүнс хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчтай төлөвлөгөөт бус хамтарсан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ:

  1. Аймгийн хэмжээнд 2024 оны 04  дүгээр сард 245 төрөлт бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 59 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй, амьд төрсөн 246 нярай бүртгэгдсэн. Жирэмсний хяналтад нийт 619 эмэгтэй байна, 393 жирэмсэн эхийг шинээр хяналтад авч, эхний 3 сартай хяналтад 91.60% хамрагдсан. Нийт үзлэг 130253 урьдчилан сэргийлэх үзлэг 47927 буюу 36,80%,  амбулаторийн үзлэг 67679 буюу 51,96%,  идэвхтэй хяналтаар 8853 буюу 6,80%, гэрийн идэвхтэй хяналт 4997 буюу 3,84%, гэрийн дуудлага 797 буюу 0.61%-ийг тус тус эзэлж байна. Түргэн тусламжийн дуудлагаар 5463 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Эмнэлэгт 6552 хүн эмчлэгдэн нийт 47026 ор хоног ашигласан. Дундаж ор хоног 7.2 байна. Аймгийн хэмжээнд нийт 171 нас баралт бүртгэгдсэн, эмнэлгийн нас баралт 36, хорт хавдрын нас баралт 42 тохиолдол , гадны шалтгаант нас баралт 24  байна. 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 4 сарын байдлаар 9 тохиолдол бүртгэгдсэн нь 1000 амьд төрөлтөд 36.59 промиль байгаа нь өмнөх оны тухайн үеэс 20,25 промилиор өссөн үзүүлэлттэй. Эхийн эндэгдэл бүртгэгдээгүй байна.
  2. Борнуур суманд 2023 оны 12 сард бүртгэгдсэн тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, насанд хүрэгчдийн нас баралтын үед сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн үзүүлсэн тусламж, үйлчилгээнд дүн шинжилгээ хийх, тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн эсэхэд дүгнэлт, хяналт шалгалтыг хийж ажилласан.
  3. Баянцогт сумын ЭМТ-д иргэн Ү-н гаргасан гомдлын дагуу ЭМГ-ын даргын батлагдсан удирдамжийн дагуу ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллан, гомдлыг шийдвэрлэсэн.
  4. Нэгдсэн эмнэлэг, өрх, сумын Эх баригч нарын дунд “Эх баригч-Хүмүүнлэгийн элч” уриан дор онол практикийн бага хурлыг амжилттай зохион байгуулсан. Тус онол практикийн бага хуралд Тэргүүн байр Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн Эх баригч Лхагвадулам, дэд байр Заамар сумын Эрүүл мэндийн төвийн Эх баригч Б.Наранцацрал нар шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
  5. Олон Улсын Сувилагчдын Өдрийг угтан “Нотолгоонд суурилсан судалгааны чанарт ахиц гаргая” уриан дор аймгийн Эрүүл мэндийн салбарын сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд зориулсан төр, хувийн хэвшлийн 35 байгууллагын 126 гаруй мэргэжилтэн сувилахуйн тусламж, үйлчилгээ болон лабораторийн оношилгоо, шинжилгээндээ судалгаа шинжилгээ хийж, 1-р шатанд Анхан шатны ЭМБ-ын 19 илтгэл, Нэгдсэн эмнэлгээс 13 илтгэл, нийт 32 судалгаа 2024.05.03-нд цахимаар амжилттай хэлэлцүүлж 2-р шатанд 19 илтгэл тавигдахаар шалгарч, 2024.05.09-ны өдөр Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд “Эрдэм шинжилгээ-Онол практикийн бага хурал”-аа зохион байгуулж, шалгарсан 19 илтгэл тавигдан, дүгнэж байр эзлүүлж урамшууллаа.
  6. Аймгийн Засаг даргын 2024.05.02-ны өдрийн А/280 дугаар захирамжийн дагуу  нэр бүхий 10 эмч, мэргэжилтнүүд БНХАУ-ын Хөх хотод 05.27-ээс 05.31-ны өдрийн хооронд туршлага судлан ажиллаа.
  7. Аймгийн Засаг Даргын 2024.05.14-ны өдрийн А/290 тоот захирамжийн дагуу үнэлгээний хороо байгуулан Аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумын Эрүүл мэндийн төвүүдийн тусламж үйлчилгээнд 2024 онд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх дахин тендерийн захиалгыг нэгтгэн, 2024 оны 05 сарын 22-ны өдөр тендер зарлагдсан.
  8. 05.10-ны өдөр НЭ-тэй хамтран Баян суманд эх барих, эмэгтэйчүүдийн цогц үзлэгийг сумын эмч, эмнэлгийн ажилчидтай хамтран зохион байгуулж, 23 эмэгтэйг умайн хүзүүний эсийн шинжилгээнд хамруулснаас умайн хүзүүний ургацаг оношлогдсон 1 эмэгтэйг эдийн шинжилгээ хийлгэхээр, өмнө умайн хүзүүний хорт хавдар оношлогдож ХСҮТ-д хими эмчилгээнд орсон 1 эмэгтэйг Аймгийн хавдрын эмчийн хяналтад оруулахаар, шинээр жирэмсний хяналтад орсон 2 эмэгтэйн шинжилгээ бүрдүүлж нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээр тус тус Нэгдсэн эмнэлэг рүү илгээсэн. 05.27-ны өдөр Баянчандмань сумдад үзлэг зохион байгуулан ажиллаж байна.

 

Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр:

  1. Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгийг эрчимжүүлэх зорилгоор ЭМГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 05 дугаар сарын 08-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих төвд дэмжлэгт хяналтыг хийсэн. Дэмжлэг хяналтаар илэрсэн зөрчил, алдаа дутагдлыг засаж залруулах 2 зорилт бүхий 10 үйл ажиллагааг ЭМГ-ын даргын 3/03 албан даалгавраар хугацаатай үүрэг чиглэлийг Нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн.
  2. Халдварт бус өвчний 4 төрлийн эрт илрүүлэг үзлэг, Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгийг эрчимжүүлэх зорилгоор сар бүр 27 эрүүл мэндийн төвийн 96 багийн 75 багийн эмч, 27 статистик нартай холбогдон багуудын сар бүрийн үзлэгийн мэдээг авч, мэдээний зөрүүг арилган ажиллаж байна.
  3. “Эрүүл хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Хавдрын эсрэг”, “Харшлаас сэргийлэх”, “Эрүүл чийрэг эр хүн”, “Эрүүл идэвхтэй амьдрал”, “Халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх”, “Сэтгэцийн эрүүл мэнд” арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг гарган ЭМЯ-нд хүргүүлсэн.
  4. Бүх төрлийн тамхин бүтээгдэхүүний эрүүл мэндэд нөлөөлөх хор уршгийг таниулах, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, татгалзахыг олон нийтэд уриалах зорилгоор  “No vaping_No smoking” REEL уралдааныг 2024.05.22-05.31-ний өдрийн хооронд 27 сумын ПТК, ЕБС-ийн 7-12 ангийн сурагчид дунд зарлаад байна.
  5. 2024 оны 05 сарын 20-оос 31-ний хооронд Зуунмод сумын хэмжээнд “Автомашингүй өдөр” аяныг зарласан. 05.16-ны өдрийн байдлаар 4 байгууллага нэгдэн /ГБХХГ, Статистикийн хэлтэс, ОБГ, ШШГГ/ “Хөдөлгөөн эрүүл мэнд”, “Зөв зохистой хооллолт” сэдвүүдээр 165 албан хаагчдад сургалт зохион байгуулсан байна.
  6. Шүд угаалтын аварга шалгаруулах уралдааныг аймгийн хэмжээнд зарлан, ЕБС, ЭМТ-ийн багш, эмч нарыг Амны хөндийн эрүүл ахуй, Шүдээ зөв угаах арга сэдвийн хүрээнд сургалтад хамрууллаа. Тус сургалтад танхимаар 85 багш, эмч, цахимаар 14 сумын 52 багш ажилчид хамрагдсан. Мөн СЭМТ-ийн багийн  1-р үеийн шалгаруулалтыг хийж байна. Уралдаанд бүх ЕБС-ийн 3-6 дугаар ангийн сурагчдыг хамруулж байгаа ба хүүхдүүдэд зөв дадал эзэмшүүлэх зорилгоор шүдээ Бассын аргаар зөв угаах, шүдний утас зөв хэрэглэх талаар сургалтыг зохион байгуулж, хамгийн сайн эзэмшсэн сурагчдыг шалгаруулж байна.

 

Халдварын сэргийлэлт хяналтын чиглэлээр:

  1. Халдварт өвчний нийт 99 мэдээлэх хуудас бүртгэгдэн /Гэдэсний халдвар 10, Салхин цэцэг 65, Энтеровирусийн халдвар 24/ тандалт судалгаа хийж, 186 мкв талбайд голомтын халдваргүйтгэлийг хийж гүйцэтгэсэн байна. Цэврүүт тууралтат хам шинжээс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж гарган Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хүргүүлсэн.
  2. Вируст гепатитын болон дархлаажуулалтын сарын мэдээ, эрүүл мэндийн салбарт гарсан хог хаягдлын мэдээ, Д вирусийн эмчилгээнд хамрагдсан байдал, Балнад өвчний дархлаажуулалтад хамрагдах иргэдийн мэдээлэл судалгааг гарган ХӨСҮТ-д хүргүүлсэн. Аймгийн хэмжээнд 04 сард нийт 1666.1 кг халдвартай болон бусад хог хаягдал гарснаас халдвартай хог хаягдал 908.4кг, хурц үзүүртэй иртэй хог хаягдал 692.3кг, эмгэг хог хаягдал 65.4кг гарсан байна.
  3. “Бэлгийн замаар дамжих халдвар, түүний анхаарах асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг 12 байгууллагын 40 албан хаагчийг хамруулсан зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан саналын дагуу төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байна.
  4. Орчны эрүүл мэндийн лабораторид нийт 143 сорьцод хими, нян судлалын шинжилгээг хийж гүйцэтгэсэн. Үүнд: Химийн шинжилгээг 43 сорьцод 688 үзүүлэлт, нян судлалын шинжилгээг 119 сорьцод 317 үзүүлэлт, арчдас шинжилгээг 25 сорьцод 50 үзүүлэлт, агаарын шинжилгээ 6 сорьцод 12 үзүүлэлтээр шинжилгээг гүйцэтгэсэн.  
  5. Өсвөр насныхан дунд хийгдсэн урьдчилан сэргийлэх үзлэгт 433 хүүхдүүд хамрагдсанаас БЗДХ-ийн шинжилгээнд 165 хүүхэд хамрагдсан. Үүнээс 8 тэмбүү илэрсэнг эмчийн хяналтад шилжүүлсэн байна.
  6. Эрүүл мэндийн газрын даргын батлагдсан удирдамжийн дагуу ЕБС, СӨБ-ын хоол үйлдвэрлэлийн хэсэг, цэцэрлэгийн бүлгээс тандалтын журмаар 603 арчдас, 47 агаарын шинжилгээ авч, шинжилгээний хариуг зөвлөмжийн хамт дүгнэлт хийж сургууль, цэцэрлэг бүрээр гарган хүргүүлсэн.

 

Мэдээлэл, сургалт сурталчилгаа:

  1. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт:

Нийт чадавхжуулсан эмч мэргэжилтэн-443 давхардсан тоогоор  Үүнд:

  • Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг, Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгийг эрчимжүүлэх зорилгоор багийн эмч нарын чадавхжуулах сургалтыг Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулсан. Тус сургалтад 27 сумын 95 багийн 75 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж, эрт илрүүлэг үзлэгийн 2023 оны хэрэгжилт, 2024 оны явц, эмнэл зүйн заавар, цахим программын ашиглалт, шивэлтийн алдааг засаж залруулах, цаашид анхаарах асуудлын талаарх мэдээллийг өгсөн.
  • АТГ-аас зохион байгуулсан ЭБАТ-ын сургалтад Хууль эрх зүйн мэргэжилтэн хамрагдсан.
  • Анхан шатны нэгжид ажиллаж байгаа эмч, эмнэлгийн  мэргэжилтний эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлж, эх, хүүхдийн тусламж, үйлчилгээний чиглэлээр мэдлэг, чадвар, хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор 04.26-ны өдөр Батсүмбэр,  05.02-ны өдөр Эрдэнэ, 05.06-ны өдөр Цээл, 05.08-ны өдөр Баян сумын Эрүүл мэндийн төвд бүсчилсэн сургалтуудыг зохион байгууллаа. Сургалтад 128 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан байна. Сургалтын үр дүнд нийт оролцогчдын мэдлэг 48.3%-иар нэмэгдсэн байна.
  • Монгол улсын хэмжээнд Олон Улсын Сувилагчдын Өдрийг “БИДНИЙ СУВИЛАГЧ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖЬЕ-2024” уриан дор АШУҮИС-Сувилахуйн сургуультай хамтран “Багш-шавийн эрдмийн уулзалт, сургалт”-ыг 2 өдөр зохион байгуулж, 211 сувилагч, тусгай мэргэжилтэн нарыг чадавхжуулсан.
  • Эрүүл мэндийн газрын дарга, Дундговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн дарга нар хамтран “Дохионы хэлний анхан шатны сургалтын удирдамж, хөтөлбөр”-н дагуу 05 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж байна.
  • ЗӨСҮТ-өөс зохион байгуулсан "Зоонозын өвчний чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах нь" сэдэвт сургалтад 1 Тархвар судлагч эмч хамрагдсан.
    1. Иргэд, бусад байгууллагын албан хаагчдад зориулсан сургалт:

Нийт иргэдэд мэдээлэл хүргэсэн- 4846. Үүнд:

  • Зуунмод ПТК-ийн 50 оюутанд “Амны хөндийн эрүүл ахуй” 22 багш, ажилчдад “Боловсролын байгууллагын цэвэрлэгээ үйлчилгээ” сэдвээр сургалт зохион байгуулсан.
  • Андууд захын нийт 20 хувиараа бизнес эрхлэгчдэд “Хоол, хүнсний эрүүл ахуй, түүгээр дамжих халдварт өвчин” сэдвээр сургалт зохион байгуулсан.
  • Хүмүүн цогцолбор бага, дунд ангийн 24 багш ажилчдад, БШУГ-ын 15 албан хаагчдад “БЗДХ-аас урьдчилан сэргийлэх”, Хүмүүн цогцолбор, Бүжинхэн цогцолбор, Ирээдүй Б, В байр, Унагалдайн андууд Б байрны ахлах бэлтгэл бүлгийн 150 сурагчдад “Гарын эрүүл ахуй”, “Осол гэмтлээс сэргийлэх” сургалт зохион байгуулсан.
  • Ирээдүй, Унагалдайн андууд цэцэрлэгийн 65 багш ажилчдад Хөдөлгөөн эрүүл мэнд, зөв зохистой хооллолт сэдвээр сургалт зохион байгуулсан.
  • “Эрүүл иргэн-Эрүүл Төв аймаг” цуврал подкастын №6 №7 дугаарт СЭМҮТ-ийн Сэтгэл засалч эмч Ж.Гантулга зочноор оролцуулан “Архи асуудал шийдэх гарц биш”, “Бүх төрлийн тамхинаас татгалзъя” сэдвүүдээр ярилцлага хийлээ. Хандалтын тоо 4500

 

НИЙТЭЛСЭН: 2024-06-01 01:31:13