+976 - 70273346,    70273705
Эрүүл мэндийн газрын 12 дугаар сарын мэдээ
  1. Аймгийн хэмжээнд 2020 оны 11 сарын байдлаар 980 эх төрж өнгөрсөн мөн үеийнхээс 24 тохиолдлоор буурсан ба 983 нярай бүртгэгдсэн байна. Нийт 306629 иргэнд үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 137138, амбулаторийн үзлэг 122157, идэвхитэй хяналтын 23616 үзлэг хийж гүйцэтгэсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 16860 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, стационарт 12469  хүн эмчлэгдэн нийт 91713 ор хоног ашигласан. Дундаж ор хоног 7,4 байна.
  2. Баянжаргалан сумын Эрүүл мэндийн төвийг цахимаар магадлан итгэмжлэлд хамруулж, хобогдох материал, хурлын тэмдэглэлийг ЭМХТөвд хүргүүлсэн.
  3. 2020-2021 оны хичээлийн жилийн үндсэн мэргэшлийн сургалтад улсын төсвийн санхүүжилтээр суралцах 8 эмчийн төрийн сангийн гэрээг ЭМХТ-д хүргүүлсэн.
  4. Ковид-19-ын үед ажиллах тархвар судлагч, ариутгагч, лабораторийн техникч нарыг дадлагажуулах 103 эмнэлгийн мэргэжилтний нэмэлт элсэлтийн судалгааг гарган ЭМХТ-д хүргүүлсэн.
  5. 2021 онд мэргэжлийн зэргийн хугацаа дуусах, шатлал ахиулах, шинээр зэрэг горилогч нарын судалгаа гараж салбар нийгэмлэг, ЭМХТ-д хүргүүлсэн. Эрүүл мэндийн салбарын нийт албан хаагчдын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн судалгаа гаргасан. 2020 онд шалгалтад орох 17 эмч, эмнэлгийн мэргэжилтнээс 13 албан хаагч орж 10 тэнцсэн.
  6. Ковидын үед ажиллаж байгаа хүний нөөцийн судалгаа гаргаж ЭМХТ-д өдөр бүр өгч байна. Эрүүл мэндийн салбарт тэтгэвэрт гарсан 59 албан хаагч ажиллаж байна.
  7. 2021 оны эм, эмнэлгийн хэрэгслийн тендерийн захиалгыг нэгтгэн ОНӨГ-т хүргүүлэн, тендер зарласан.
  8. ЭМЯ-аас Ковидын 10000 ширхэг түргэвчилсэн оношлуур авч  2200 ширхэгийг 28 эрүүл мэндийн байгууллагад хувиарласан. ЭМГ-ийн нөөцөд 7800 оношлуур байна.
  9. Коронавирусын халдварын 4 сэжигтэй тохиолдлын голомтод ажиллан хариу арга хэмжээг гүйцэтгэн ажилласан.
  10. ХӨСҮТ-д PCR шинжилгээнд нийт анхан сорьц 96, давтан 18 сорьцийг хүргүүлсэн Үүнээс 12 сард анхан 42 давтан 4 сорьц байна. Улаанбаатар хотоос ирсэн 5 иргэнээс PCR шинжилгээний тандалтын сорьц авч ажилласан. Халдварт өвчин судлалын үндэсний төвд коронавирусын халдвар авч батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байгаад гарсан иргэн Заамар сумын 4-р багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ 2020.12.18-ны өдөр ирсэн. ХӨСҮТ-өөс ирүүлсэн зөвлөмжийн дагуу гэр бүлийн 2 хүнээс PCR шинжилгээний анхан болон давтан сорьцийг авч ажиллав.
  11.  Аймгийн хэмжээнд COVID-ийн түргэвчилсэн оношлуураар 2795 удаагийн шинжилгээг гүйцэтгэсэн.
  12. Коронавирусын халдварын сэжигтэй болон дам хавьтал, орон нутагт шилжилт хөдөлгөөн хийж ирсэн 214 иргэнийг тархвар судлалын заалтаар гэрийн ажиглалтад авч ажилласан. Өнөөдрийн байдлаар Батсүмбэр 4, Баян-Өнжүүл суманд 4, Заамар суманд 3 иргэнд харъяа эрүүл мэндийн төвийн хяналтад байна.
  13.  Коронавирусын халдварын голомт бүхий бүс нутгаас шилжилт хөдөлгөөн хийж ирсэн 3733 иргэнийг бүртгэн авч харъяа эрүүл мэндийн байгууллагууд хяналтандаа авч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар тусгаарлалтаас гарч хугацаа дуусаагүй 558 иргэн байна.
  14. Тусгаарлан ажиглах байраар ажиллаж байсан Баянхангай, Налгар амралтын газруудад байсан иргэд тусгаарлах хугацаа дууссан тул эцсийн халдваргүйжүүлэлтийг 1056 мкв талбайд хийж гүйцэтгэсэн. Коранавирусын халдварын сэжигтэй тохиолдлын голомтод эцсийн халдваргүйжүүлэлтийг 225 мкв талбайд, Улаанбаатар хотоос иргэдийг тээвэрлэн ирсэн автобусанд 51 удаагийн 918 мкв талбайд халдваргүйжүүлэлт хийсэн.
  15. Орчны эрүүл мэндийн лабораторийн хими, нян судлалын  шинжилгээнд Төв Чандмань ДЭХГ-ын 15 унд ахуйн усанд шинжилгээг нян судлалын 45, химийн 300 үзүүлэлтээр гүйцэтгэв. Стандартын шаардлага хангаагүй сорьц  1 байна.
  16. Халдварт өвчний 12 тохиолдлын голомтод тархвар зүйн тандалт судалгаа хийж голомтын болон эцсийн халдваргүйтгэлийг хийж гүйцэтгэлээ.
  17. Эрүүл мэндийн салбарын 2020 оны үйл ажиллагааны тайланг нэгтгэн, холбогдох байгууллагад хугацаанд нь хүргүүлж, цахим системд оруулсан.

 

СУРГАЛТ:

  1.  Зуунмод сумын 2,3,5-р багуудаар явж зорилтот бүлгийн 50 хүүхдэд амны хаалт зөв зүүх, зөв тайлах аргачлал, гараа тогтмол зөв угаах аргачлал, дарааллаар мэдээлэл өгч, хүүхэд бүрт 10ш амны хаалт, бактерийн эсрэг саван, гар халдваргүйжүүлэгч, дархлаа дэмжих үрэл 3ш, гар угаах дараалал, амны хаалт зөв зүүх зөвлөмж бэлтгэн тараасан.
  2. ЭМЯ, Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбооноос зохион байгуулсан “Коронавирусын халдварын тохиолдолд тусламж, үйлчилгээ үзүүлж буй ажиллагсдыг халдвараас сэргийлэхэд анхаарах асуудлууд”, Хамар, залгиураас сорьц авахад анхаарах асуудал”, “Коронавируст халдварын “КОВИД-19” эмчилгээ” Коронавирусын халдварын хариу арга хэмжээ сэдэвт цахим сургалтад 5 мэргэжилтэн хамрагдсан.  ЭМЯ, ХӨСҮТ-өөс зохион байгуулагдсан Томуугийн үндэсний  зөвлөгөөнд тархвар судлагч нар хамрагдсан.
  3. Коронавируст халдвартай тэмцэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах чиглэлээр бүсчилсэн сургалтыг ОБГ, аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байна.
  4. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулсан Ковид- 19 цар тахлын үеийн шинжилгээний сорьц авах , тээвэрлэх эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх  цахим сургалтанд сумын эрүүл мэндийн төвийн 176  эмч, эмнэлгийн ажилтан хамрагдлаа.
  5. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор Эрүүл мэндийн газрын даргын 4/868 дугаар албан тоотыг 27 сум эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвд хүргүүлэн Хувийн хамгаалах хувцас хэрэгслийн зөв өмсөж тайлах ажлын байрны дадлага сургуулалтыг эрүүл мэндийн төвүүдийн халдварын сэргийлэлт хяналтын багийн гишүүд хариуцан зохион байгуулан 621 эмч, эмнэлгийн ажилчид 16-20 хүртэлх удаагийн давтамжтайгаар гүйцэтгэсэн.
  6. Эрүүл мэндийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу “Коронавируст халдвар /COVID-19/-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах нь” сэдэвт бүсчилсэн ажлын байрны сургалтыг 2020 оны 12 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Өндөрширээт сумын Эрүүл мэндийн төвд Өндөрширээт, Заамар, Лүн, Эрдэнэсант, Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төвүүд Борнуур сумын Эрүүл мэндийн төвд Борнуур, Жаргалант, Сүмбэр, Батсүмбэр, Баянчандмань сумын Эрүүл мэндийн төвийн нийт 80 эмч, эмнэлгийн  мэргэжилтнүүдэд онол, дадлага хосолсон сургалтыг  зохион байгуулсан.

 

 

НИЙТЭЛСЭН: 2020-12-30 00:00:00