+976 - 70273346,    70273705
ЭМГ-ын 5 дугаар сарын мэдээ
  1. Аймгийн хэмжээнд 2022 оны 4 дүгээр сарын байдлаар 234 эх төрж өнгөрсөн мөн үеийнхээс 164 тохиолдлоор буурсан ба 239 нярай бүртгэгдсэн байна. Жирэмсний хяналтад нийт 748 эмэгтэй байна, 460 жирэмсэнг шинээр хяналтад авснаас эхний 3 сартай хяналтад 90.65% хамрагдсан. Нийт 95739 хүнд үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 24338, амбулаторийн үзлэг 58079, идэвхитэй хяналтын 8941 үзлэг хийж гүйцэтгэсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 5821 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ба үүнээс алсын дуудлага 24.91%, осол гэмтлийн дуудлага 2.39%-ийг эзэлж байна. Стационарт 6638  хүн эмчлэгдэн нийт 51269 ор хоног ашигласан байна. Дундаж ор хоног 7,7 байна.
  2. Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан “Сувилагчид ээлтэй Монгол” сувилахуйн үндэсний чуулганд Эрүүл мэндийн салбараас 12 төлөөлөл оролцсон. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Онол практикийн бага хурлыг “Сувилагчдын бие даасан байдал-Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулья” уриан дор 2 үе шаттай зохион байгуулж нийт 33 илтгэл хэлэлцүүлэн уран илтгэгч, эхний 3 байрыг шалгаруулан шагнаж урамшуулсан.
  3. Эмийн тендерт шалгарсан 11 эм ханган нийлүүлэх байгууллагад хамтран ажиллах гэрээг цахимаар хүргүүлснээс 5 байгууллагатай гэрээ байгуулсан. Эм ханган нийлүүлэх 11 байгууллагаас шалгарсан 24 багцын 1, 2 дугаар улирлын эм, эмнэлгийн хэрэгсэл, ерөнхий гэрээний зайлшгүй шаардлагатай 7 нэр төрлийн эмийг татан авч, хуваарийн дагуу Эрүүл мэндийн байгууллагад хүргүүлсэн. Нийт 34 багцаас үлдсэн 10 багцыг хуулийн дагуу дахин нээлттэй тендерийн шалгаруулалт явуулж, 05 дугаар сарын 25-ны өдөр нээсэн.
  4. Эрүүл мэндийн салбарын тандалт хариу арга хэмжээ, нөхцөл байдлын мэдээг өдөр бүр авч нэгтгэн, боловсруулж УОК, ЭМЯ, ХӨСҮТ, АОК болон холбогдох 9 байгууллагыг мэдээллээр ханган ажиллаж байна. 05 дугаар сарын байдлаар Коронавируст халдвар /Ковид-19/-тай 108 иргэнийг эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамруулснаас, 61 иргэнийг эмчилж, 47 иргэн эмчилгээнд хамрагдаж байна. Ковид-19 халдварын батлагдсан 105 тохиолдлын хавьтлын тандалт судалгааг хийж, гэрийн тусгаарлалтад 130 иргэн байна.
  5. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийг 3 байгууллага, голомтын эцсийн халдваргүйтгэлийг 8 байгууллагын нийт 6256 мк2 талбайд хийсэн.
  6. Орчны эрүүл мэндийн лабораторид 5 сумын 11 унд ахуйн усны шинжилгээнд 176  үзүүлэлтээр, химийн шинжилгээ хийсэн.
  7. Эрдэнэ, Өвөр жанчивлан, Баяндэлгэр, Мөнгөнморьт, Архуст, Баянжаргалан суманд сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэг, рентген шинжилгээ хийсэн. Нийт 1025 хүн хамрагдсанаас 12% нь Ковидын дараах үлдэц болон уушигны эмгэг өөрчлөлттэй байна. Сүрьеэгийн хавьталтай 44 хүн шинжилгээнд хамруулж, онош тодруулах 8 хүнийг нарийн шинжилгээнд илгээв. Сүрьеэгийн сэжигтэй 24 тохиолдлоос сорьц авч халдвартай хэлбэр илрээгүй боловч эмнэлзүйгээр 5 хүн илэрч эмчилгээнд оруулж хяналтанд авсан. Мөн бруцеллёзийг илрүүлэх шинжилгээг 80 хүнд хийж 3 тохиолдлыг илрүүлсэн.
  8. Баянхошуу багт Төлөөлөгчийн өдөрлөгт оролцон 180 хүнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн танилцуулга мэдээлэл хийж, 5 төрлийн гарын авлага иргэдэд тараасан. Баянхангай, Эрдэнэсант сумын төлөөлөгчийн өдрөөр сүрьеэгийн эрт илрүүлэгт үзлэгт нийт 373 иргэнийг цээжний рентген шинжилгээнд хамрууллаа.
  9. 27 сумын 6-11 сартай 2186 хүүхэд, 12-59 сартай 17470 хүүхдэд өгөх өндөр тунт А аминдэмээр хангалаа
  10. “Эрүүл мэндийнхээ төлөө – Алхангаа ярилцъя” аяны хүрээнд аймгийн явган алхалтын холбоо байгуулж, нээлтийн арга хэмжээ зохион байгуулан Цэцээ гүний оргилд явган алхалт хийлээ. Алхалтад Монголын явган алхалтын холбооны төлөөлөгчид, сонирхогч иргэдээс нийт 150 хүн оролцлоо. Баянцогт сумын Явган алхалтын клубын нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулж нийт 56 хүн оролцож 15 км явган алхалт хийлээ.
  11. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлээр 37 төрлийн постерийг Төв аймгийн 20 цахим группээр иргэдэд хүргэж, хандалт 35615 байна. Төв аймгийн TBS болон Төв телевизээр өдөрт 14 удаагийн давтамжтайгаар үзлэгийн талаарх мэдээллийг иргэдэд хүргэж байна. 5 дугаар сарын байдлаар эрт илрүүлэг үзлэгт нийт /программд шивэгдсэн/  1724 иргэн хамрагдсан, E hospital программд шивэгдээгүй боловч үзлэгт хамрагдсан 7501 иргэн байна.
  12. Авлигын эсрэг хамтдаа “Таны эрх, таны оролцоо” аянд нэгдэн аялах дэвтэрт тайлагнасан.
  13. 5 дугаар сард эрүүл мэндийн салбарын хэмжээнд танхимын сургалт 4 удаа 119, цахим сургалт 3 удаа 229 хүн хамрагдаж чадавхжуулсан.

 

 

Мэдээ нэгтгэсэн: ХШҮДА асуудал хариуцсан мэргэжилтэн  Т.Баасанхүү

 

 

НИЙТЭЛСЭН: 2022-05-27 14:53:24