+976 - 70273346,    70273705
ТӨВ АЙМАГ ДАХЬ ХҮНИЙ ЭРХИЙН КОМИССООС “Хүний эрхэд суурилсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Энэхүү сургалтад эрүүл мэндийн газар, аймгийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 125 албан хаагч хамрагдлаа
Энэхүү сургалтаар эмч, эрүүл мэндийн ажилтнуудын хүний эрхийн боловсролыг дээшлүүлж, эрүүл мэндийн салбарын бодлого, хөтөлбөр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны бодитой, хүртээмжтэй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх зорилготой.
Мөн Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажсан иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн чанартай тусламж үйлчилгээ авах эрх, эмч, эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрхээ эдлэх, эрхээ шаардах чадавхыг олгож байгаагаараа дээрх сургалтын ач холбогдол оршиж байгаа юм.
Комиссоос өнгөрсөн онд хүний эрхэд суурилсан эрүүл мэндийн үйлчилгээ сургалтын гарын авлагыг боловсруулан Эрүүл мэндийн хөгжлийн төвд багц цаг олгох сургалтын хөтөлбөр магадлан итгэмжлүүлсэн бөгөөд, оролцогчдод багц цаг олгож байна.
НИЙТЭЛСЭН: 2022-09-16 08:33:49