+976 - 70273346,    70273705
“9, 18, 36 САРТАЙ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД, ХӨГЖЛИЙН ИЖ БҮРЭН ҮЗЛЭГ” СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлэг хамтран “9, 18, 36 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн иж бүрэн үзлэг” сэдэвт сургалтыг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны  өдөр Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд 26 сум, өрхийн Эрүүл мэндийн төвийн нийт 50 эмч, эмнэлгийн  мэргэжилтнүүдэд онол, дадлага хосолсон сургалтыг зохион байгуулсан.

Сургалтын зорилго нь Сум, өрхийн Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн нарт 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/220, А/475, А/812 тоот “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал, маягт шинэчлэн батлах тухай” хамтарсан тушаал, 9, 18, 36 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн иж бүрэн үзлэг хийх, хөгжлийн хоцрогдлийг эрт илрүүлэх ур чадвар эзэмшүүлэх, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор уг сургалтыг зохион байгууллаа.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Чанарын албаны дарга АУ-ны магистр, клиникийн профессор, хүүхдийн зөвлөх зэргийн эмч А.Оюунчимэг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн зөвлөх эмч, тэргүүлэх зэргийн эмч Н.Отгончимэг, Баруун-Зуунмод ӨЭМТөвийн их эмч Б.Оюун-Эрдэнэ  нар сургалтыг гардан зохион байгуулсан.

Сургагч багш нар 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/220, А/475, А/812 тоот “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал, маягт шинэчлэн батлах тухай” хамтарсан тушаал, 9,18,36 сартай хүүхдийн үзлэг хийх аргачлал, морбасын үнэлгээ, алдааны сангийн талаар онол, дадлага хосолсон сургалтыг зохион байгууллаа.

Үр дүн: 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/220, А/475, А/812 тоот “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал, маягт шинэчлэн батлах тухай” хамтарсан тушаалын хэрэгжилт, 9,18,36 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн иж бүрэн үзлэг хийх, хөгжлийн хоцрогдлийг эрт илрүүлэх мэдлэг ур чадварыг нэмэгдүүлсэн.

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2022-09-26 03:09:35