+976 - 70273346,    70273705
ТӨВ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ОЛОН УЛСЫН ОХИДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН ХҮРЭЭНД “LISTEN TO FLOWERS” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг Олон Улсын Охидын эрхийг хамгаалах өдөр болгон тунхагласан билээ. “Олон улсын охидын өдөр”-ийн гол зорилго нь охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, боловсрол эзэмшүүлж, хөгжүүлэхэд нь анхаарал хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршдог.

Төв аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Монголын Гэр бүлийн сайн сайханы нийгэмлэгийн Төв аймаг дахь салбар, Төв аймгийн хүүхдийн зөвлөл хамтран "Олон улсын охидын өдөр"-ийг тохиолдуулан "LISTEN TO FLOWERS" өдөрлөгийн хүрээнд Төв аймгийн Зуунмод сумын Ерөнхий боловсролын сургууль, Политехникийн 8-12-р ангийн 300 охидод “Өсвөр үе-Эрүүл мэнд”, "Охидын ариун цэвэр", "Сэтгэл гутралын ачаар дуртай мэргэжлээ олсон нь", "Аюулгүй болзоо", "Make up" зэрэг сэдвийн хүрээнд эрүүл мэндийн боловсрол, мэдээ, мэдээлэл, зөвлөмжийг хүргүүлэлээ.

Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн газрын ЭТҮХ-ийн дарга Б.Энхтуяа “Өсвөр үе-Эрүүл мэнд” сэдвийн хүрээнд Олон улс, Монгол улсад охидын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр баримталж буй бодлого, Төв аймгийн Аймгийн нэгдсэн эмнэлэгт байрлах Өсвөр үеийн кабинетийн үйл ажиллагаа, охидын жирэмслэлт, төрөлт, үр хөндөлтийн өнөөгийн байдал түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх чиглэлээр илтгэл мэдээллийг охидод хүргэн, сонирхсон асуултуудад хариулан, охидын саналыг сонсон ажиллалаа.

НИЙТЭЛСЭН: 2022-10-26 00:55:17