+976 - 70273346,    70273705
ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ХАМТАРСАН ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Өвөлжилтийн байдал хүндэрсэн Баянхонгор, Баян-Өлгий, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Увс, Ховд, Хэнтий аймгийн Эрүүл Мэндийн Газар, холбогдох мэргэжилтнүүд тус хуралд хамрагдлаа.

Манай аймгийн хувьд Засгийн Газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийсэн мэдээллээс харахад Зуунмод, Баян, Эрдэнэ, Мөнгөнморьт, Батсүмбэр, Өндөрширээт, Эрдэнэ, Архуст, Сэргэлэн буюу 9 сумын нутгаар Цагаан зудтай, Баянчандмань, Лүн, Угтаалцайдам, Эрдэнэсант, Залуучууд, Борнуур, Баяндэлгэр, Баянцогт, Баянхангай буюу 9 сумын нутгаар  цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байгааг Төв аймгийн УЦУОШТөв ХААЦУ-ын салбараас мэдээллэсний дагуу тус сумдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр тулгамдсан асуудлыг судлаж эрх бүхий албан тушаалтнуудад танилцуулж ажиллалаа.

  Төв аймаг улирлын томуу төст өвчний цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр Алаг цоог дэгдэлтийн түвшинд байна.

01 дүгээр долоо хоногт амбулаторийн үзлэг 2440, үүнээс ТТӨ-ний шалтгаант үзлэг 422 буюу 10.000 хүн амд харьцуулахад 17.3%-ийг эзэлж байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад 5,66%-иар ихэссэн.

Насны ангилалаар авч үзвэл нийт өвчлөлийн 61.8%-ийг 0-15 нас, үүнээс 4 хүртлэх насны хүүхэд 66.7%-ийг эзэлж байна.

Мөн дээрх 17 сумын Эмийн хангалтын дундаж 86.4%, 16 сумын ЭМТ-д их эмч-19, эмнэлгийн болон эмнэлгийн бусад мэргэжилтэн-13, АНЭ-т их эмч 11, эмнэлгийн болон эмнэлгийн бусад мэргэжилтэн 6 дутагдалтай буюу нийт 30 их эмч, эмнэлгийн болон эмнэлгийн бусад мэргэжилтэн 19 дутагдалтай байна. Мөн түргэн тусламжийн машин болон шатахуун, хүний нөөцийн дутагдлын талаарх тулгамдсан асуудлыг мэдээлж ажиллалаа.

Хурлын төгсгөлд ДЭМБайгууллагаас өвөлжилт хүндэрсэн Эрүүл мэндийн байгууллагуудтай уулзаж үйл ажиллагааны чиглэл авсан бөгөөд тусламж үзүүлэх шаардлагатай аймгийг сонгож дахин судалгаа чиглэл авч ажиллах болно гэдгийг уламжиллаа.

НИЙТЭЛСЭН: 2023-01-23 14:05:43