+976 - 70273346,    70273705
“СУВИЛАГЧ МЭРГЭЖЛИЙН ҮНЭ ЦЭНЭ-СУВИЛАГЧ СЭТГЭЛЗҮЙЧ” БАГЦ ЦАГИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Эрүүл мэндийн газар Сувилахуйн амьдрал төв болон Глобал Удирдагч Их сургуультай хамтран сувилагч нарт зориулсан “Сувилагч мэргэжлийн үнэ цэнэ-Сувилагч сэтгэлзүйч” 1 багц цагийн сургалтын бэлтгэл ажлыг ханган, бүртгэлийн хуудас боловсруулан гаргаж, харъяа Эрүүл мэндийн байгууллагуудад зар мэдээллийг хүргэн, Сувилахуйн албатай хамтран 2023.01.19-ны өдөр зохион байгууллаа

Нэгдсэн эмнэлэг, өрх, сумын /Баян, Баянцагаан, Баянцогт, Батсүмбэр, Цээл, Лүн, Сүмбэр, Эрдэнэсант/ ЭМТөвийн нийт 83 /эмэгтэй 82, эрэгтэй 1/ сувилагч, тусгай мэргэжилтэнг хамруулан, сувилагч мэргэжлээ хэрхэн сурталчилж, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах, мэргэжлээрээ бахархах, залгамж халаагаа бэлтгэх, өөрийнхөө сэтгэлзүйг таних, стрессээ тайлах, сэтгэл зүйгээ хянах, өөрчлөх дасгалуудыг ажиллуулсан, сувилагч нарыг сэтгэл зүйгээр нь дэмжсэн маш сайхан сургалт болсон.

 

НИЙТЭЛСЭН: 2023-01-23 14:11:18