+976 - 70273346,    70273705
“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД, ТЭДНИЙ ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАЛАМЖЛАГЧ НАРТ ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ- СУРГАЛТ” 2 ӨДӨР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Эрүүл мэндийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Сэргээн засах хөгжлийн төв, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллага Төв орон нутгийн хөтөлбөр, Төв аймаг дах Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг, ТВS телевиз, Хүмүүн цогцолбор ахлах сургуулийн сайн дурын “Итгэл” бүлгэм, Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасгийн эмч, Өрхийн Эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нартай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний эцэг эх, асран халамжлагч нарт зориулсан өдөрлөг-сургалт”  2 өдрийн олон талт үйл ажиллагааг салбар дундын хамтын ажиллагааг ханган амжилттай зохион байгуулж, нийт хөгжлийн бэрхшээлтэй 30 хүүхэд, 30 эцэг эх, асран халамжлагч, 28 Эрүүл мэндийн байгууллагын 56 эмч, мэргэжилтэн, хамтран ажиллаж байгаа байгууллагуудын холбогдох 20 мэргэжилтэн тус тус хамрагдан, ЭМГ, ДЗМОУБ-Төв ОНХөтөлбөрөөс нийт  3.255.500 төгрөгийг зарцуулсан. /Нийт 136 хүн/

Тус өдөрлөгийн хүрээнд  анхан шатны Эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдийн Сэргээн Засах Хөгжлийн Төвийн тасгийн эрхлэгч, нарийн мэргэжлийн эмч нарын Хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдийг Сэргээн засах хөгжлийн төвд эмчлэн сувилуулахаар явуулахдаа анхаарах асуудлууд, хүүхдийн өвчин эмгэг, бэрхшээлийг зөв тодорхойлон, сонгож илгээх тухай сургалтыг өдөрлөг-сургалтыг сурталчлах үйл ажиллагааг цахимаар, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, эцэг эх, асран халамжлагч нарт танхимаар “Эцэг эхчүүдийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийнхээ онцлогт тохируулан хандах, асаргаа сувилгаанд анхаарах асуудлууд” сургалтыг  зохион байгуулж, Сэргээн засахын нарийн мэргэжлийн 2 эмч 30 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэг хийн зөвлөгөө өгч, ЭМГазрын дэргэдэх “Аз жаргалтай төв”-ийг ДЗМОУБ-ТӨВ ОНХөтөлбөрөөс сэтгэхүй хөгжүүлэх, сонсгол сайжруулах, сэтгэлзүйг дэмжих тоглоом, наадгай, хүүхдийн онцлогт тохирсон дасгал хөдөлгөөний багаж тоног төхөөрөмж, сургалт мэдээллийн том телевиз зэрэг шаардлагатай зүйлсээр ханган сэргээн тохижуулж  нээлт хийн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд асаргаа сувилгаа- сэтгэхүй хөгжүүлэх тоглоомтой багц бэлэг тараан, ирэх боломжгүй хүүхдүүдийн гэрээр өрхийн эмч, сувилагчтай хүүхдийн эрүүл мэндийн үзлэг хийж, зөвлөгөө өгөн, ДЗМОУБ-ын Төв ОНХөтөлбөөр өгсөн бэлгийн багц болон сургалтын гарын авлагыг тарааж, Аз жаргалтай төвд хүүхдүүд хөгжилтэй өдрийг өнгөрөөн,  нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, зөвлөгөөнд хамрагдах боломжийг олгосон олон талт арга хэмжээг амжилттай зохион байгуулсан

“Өдөрлөг-сургалт”-ын нээлт                                 “Аз жаргалтай төв”-ийн нээлт

ЭМГазраас “Өдөрлөг-сургалт”-д зориулан хүүхэд, эцэг эхчүүд, асран халамжлагч нарт сургалтын зардал, бага болон их үдийн цай, өдрийн хоол, үйл ажиллагаанд 1.782.500 төгрөг зарцуулсан.

Эцэг эхчүүдэд зориулсан танхимын сургалтад 30 эцэг эх, анхан шатны Эрүүл мэндийн байгууллагын эмч, сувилагч  мэргэжилтнүүдэд зориулсан цахим сургалтад 27 сумын 56 эмч, мэргэжилтэн хамрагдсан бөгөөд 21 төрлийн гарын авлагаар хангасан.

Дэлхийн зөн монгол ОУБ-ын Төв орон нутгийн хөтөлбөрөөс “Аз жаргалтай төв”-ийг              25 сая төгрөгийн тоног төхөөрөмж, тоглоом хэрэгслээр сэргээн тохижуулсан.

Дэлхийн зөн Олон улсын байгууллага-Монгол-Төв ОНХөтөлбөрөөс 1.473.000 төгрөгийн үнэ бүхий сэтгэхүй хөгжүүлэх тоглоом- асаргааны багц бэлэг-30 хүүхдэд бэлэглэлээ

Эцэг эхчүүдийг сургалтад хамрагдах үеэр хүүхдүүдийг  “Аз жаргалтай төв”-д Итгэл бүлгэмийн сурагчид урлагийн тоглолт, хөгжөөнт тоглоом тоглуулах, зураг зуруулах, хөгжим тоглуулах зэргээр хөгжилтэй өдрийг өнгөрүүллээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Сэргээн засах хөгжлийн төвийн нарийн мэргэжлийн      2 эмч хөгжлийн бэрхшээлтэй 30 хүүхдэд эрүүл мэнд хөгжлийн цогц үзлэг хийж                    зөвөлгөө өгөн, эргэн үзүүлэх, эмчилгээнд хамрагдах хугацааг хэлж өгсөн.

           Өдөрлөг-сургалтад ирэх боломжгүй 3 хүүхдэд гэрээр эмчийн үзлэг хийж, асаргаа сувилгааны зөвлөгөө өгч, сэтгэхүй хөгжүүлэх тоглоом-асаргааны багцтай бэлэг, эмчилгээ, сэргээн засах, асаргаа сувилгаанд шаардлагатай 16 төрлийн гарын авлагыг асран халамжлагч, эцэг эхчүүдэд хүргэж өглөө.

Хүмүүн цогцолбор ахлах сургуулийн “Итгэл” бүлгэмийн сурагчид “Аз жаргалтай төв”-ийг  чимэглэж, хүүхэд, эцэг эхчүүдэд урлагийн тоглолт үзүүлэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг харж, үйлчилж хамтран ажилласан.

Өдөрлөг сургалтын үйл ажиллагаанд эцэг эх, асран халамжлагч нар, мөн хамтран зохион байгуулсан байгууллага маш сэтгэл ханамжтай, цаг үеэ олсон, үр дүнтэй арга хэмжээ боллоо гэж онцлон тэмдэглэсэн.

Өдөрлөг-сургалтын үр дүн:

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдэд хүүхдэдээ анхаарал халамж тавих, нөхөн сэргээх, сэргээн засах эмчилгээнд идэвхитэй хамруулах,  асаргаандаа сувилгааны үндсэн зарчмыг өдөр тутам уйгагүй хэрэгжүүлэхийн ач холбогдол, цаашид хүүхэд эдгэрэх, сайжран асаргаанаас гарч,  нийгмийн амьдралд оролцох боломж бүрдэнэ гэсэн ойлголтыг авсан.

Мөн хүүхэд, эцэг эхчүүдэд сэтгэл зүйн болон материаллаг дэмжлэг үзүүлсэн.

 

НИЙТЭЛСЭН: 2023-01-23 14:19:03