Баянчандмань сумын цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд Эрүүл зөв хооллолт, Гарын эрүүл ахуй, Ахуйн осол гэмтэл сэдвээр сургалт явагдаж байна.
Эрүүл мэндийн газар, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Төв ОНХ хамтран Баянчандмань сумын цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд амьдралын эрүүл, зөв дадал хэвшүүлэх зорилгоор Эрүүл зөв хооллолт, Гарын эрүүл ахуй, Ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх нь зэрэг сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж байна. Сургалтын үр дүнд хүүхдүүд осол гэмтэл, халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, эрүүл зөв хооллолтын талаар болон цаашид үүсэж болзошгүй хоол тэжээлийн хамааралтай эмгэгээс урьдчилан сэргийлэх, сургуулийн эргэн тойронд худалдаалахаас хориглосон гарал үүсэл, орц найрлага, үйлдвэрлэсэн хугацаа тодорхойгүй, хүнсний будаг, сахар их хэмжээгээр агуулагдсан бүтээгдэхүүнүүд худалдан авахаас татгалзах, тохируулан хэрэглэх, хязгаартай хэрэглэх зэрэг хүнсний бүтээгдэхүүний талаар мэдлэг мэдээлэлтэй боллоо.
|