ТӨВ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн амжилттай зохион байгуулж, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, 27 сумын Эрүүл мэндийн төвийн дарга, удирдах албан тушаалтан нийт 43 хүн хамрагдлаа. Зөвлөгөөнд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Эрүүл мэндийн газрын дарга, УТСХ, ЭТҮХ, НЭМХ, ХШҮМХ, ХШХ-ийн дарга, мэргэжилтнүүд, Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга, Нийгмийн даатгалын магадлагч эмч, Эм биобэлдмэлийн улсын ахлах байцаагч, Сүмбэр сумын эрүүл мэндийн төвийн дарга нар илтгэл мэдээлэл танилцуулж 2022 оны үйл ажиллагаагаа дүгнэн, 2023 оны бодлого чиглэлээ тодорхойлсон. Төв аймгийн Эрүүл мэндийн салбар 2023 онд “ЭХ, ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ 100 ЖИЛ” уриалга гарган эх, хүүхдийн тусламж үйлчилгээний чанарт ахиц гаргахаар зорилт тавин ажиллаж байна. Зөвлөгөөний үеэр 2022 оны үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүнгээрээ шалгарсан ШИЛДЭГ сумын Эрүүл мэндийн төвийн хамт олон, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг шагнаж урамшуулав. Тэргүүн байранд Сүмбэр сумын Эрүүл мэндийн төв, дэд байранд Заамар сумын Эрүүл мэндийн төв, гутгаар байранд Лүн сумын Эрүүл мэндийн төвийн хамт олон тус тус шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйл мөнгөн шагналаар шагнав. 2022 оны шилдэг эмч эмнэлгийн мэргэжилтнүүдээс Архуст сумын Эрүүл мэндийн төвийн дарга И.Бадамгарав, эх баригч Г.Энхцэцэг, Сүмбэр сумын их эмч П.Идэрцогт, нийгмийн эрүүл мэндийн ажилтан П.Мянганзул, Заамар сумын багийн эмч Н.Янжмаа, вакцинатор Б.Наранцацрал, Баянцогт сумын ахлах сувилагч Ц.Ариунаа, эмийн санч Н.Наранцацрал, нягтлан Г.Даваасүрэн, Эрдэнэсант сумын лаборант Б.Батзаяа, Жаргалант сумын сувилагч Г.Отгонжаргал, Угтаалцайдам сумын статистикч Ц.Түмэндэлгэр, Дэлгэрхаан сумын жолооч Л.Барамсай, Батсүмбэр сумын тогооч Ч.Ариунтуяа, Лүн сумын үйлчлэгч Д.Очбумаа нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж, урамшуулав.
2022 онд “Сувилагчдын бие даасан байдал-Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя” уриа дор сувилахуйн багуудын ажил мэргэжлийн уралдаан зарласан. Үүнд: Нэгдсэн эмнэлгээс 1-р байр Төрөх тасаг, 2-р байр Халдвартын тасаг, 3-р байр МЭЭ-ЯТ-ТТ тасгийн сувилахуйн баг шалгарлаа. Өрх, сумын Эрүүл мэндийн төвөөс 1-р байр Баянцогт сум, 2-р байр Лүн сум, 3-р байр Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төвийн сувилахуйн баг шалгарсан. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас 1-р байр Өвөржанчивлан рашаан сувилал, 2-р байр Аржанчивлан рашаан сувиллын сувилахуйн баг тус тус шалгарсан байна.
|