+976 - 70273346,    70273705
ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН СУМДАД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төв аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын баг өвөлжилт хүндэрсэн Эрдэнэсант, Бүрэн, Дэлгэрхаан, Баян-Өнжүүл суманд ажиллахаар гарлаа. 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Эрдэнэсант суманд ажиллаж, малчин өрхөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эх барих эмэгтэйчүүд, хүүхэд, дотрын чиглэлээр  үзүүлж байна. Мөн ДЭМБ-аас нийлүүлсэн багийн эмчийн үзлэгийн иж бүрдэл, цүнх, дулаан хөнжлийг сумын ЭМТ-ийн багийн эмч нарт хүлээлгэн өглөө.

НИЙТЭЛСЭН: 2024-02-20 16:14:15