+976 - 70273346,    70273705
ТАРВАГАН ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ПОСТ АЖИЛЛАЖ БАЙНА

Улаанбаатараас Төв аймгийн чиглэлд байрлах Өндөр дов постон дээр тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой хяналтын цэгийг Аймгийн Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын хамтарсан баг ажиллуулж байна. Тус хяналтын цэгт хот хооронд, хөдөө орон нутгаас зорчиж яваа тээврийн хэрэгсэлийг түр зогсоон зорчигчдоос урьдчилан сэргийлэх тархвар зүйн асуумж авч, сургалт сурталчилгааны хуудас тараан, шалгалт хийж ажиллаж байна.

НИЙТЭЛСЭН: 2023-08-30 08:40:15