+976 - 70273346,    70273705
УРЬДЧИЛАН СЭГИЙЛЭХ ЭРТ ИЛРҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Эрүүл мэндийн дэд сайдын  "Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоог эрчимжүүлэх чиглэлээр явуулын багаар орон нутагт ажиллах тухай" батлагдсан  удирдамж болон Төв аймгийн Засаг даргын 2023 оны 09 сарын 18-ны өдрийн А/647 дугаар  "Сумдад Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо зохион байгуулах тухай" захирамжийн дагуу Улсын гуравдугаар төв эмнэлэг,  Клинико эмнэлэг хамтран Заамар суманд "Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, оношилгоо"- г 2023 оны 09 сарын 22-ны өглөө 08 цагаас эхлүүлэн,  амжилттай зохион байгуулж сумын ард иргэд идэвхитэй хамрагдаж байна.Тус суманд 9 сарын 22-25-ны өрүүдэд өдөрт 100-120 иргэдийг хамруулахаар ажиллаж байна. Иймд иргэд та бүхэн эрт илрүүлэгтээ идэвхитэй хамрагдана уу.

НИЙТЭЛСЭН: 2023-09-22 07:59:46