УБ ТӨМӨР ЗАМЫН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХАРЪЯА БУЛАГТАЙ СУВИЛЛЫГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛД АМЖИЛТТАЙ ХАМРУУЛЛАА
Төв аймгийн Архуст сумын нутагт орших Улаанбаатар Төмөр Замын Төв нэгдсэн эмнэлгийн харьяа Булагтай сувиллыг Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвийн захирлын тушаалаар томилогдсон Магадлан итгэмжлэлийн шинжээчдийн баг 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр газар дээр нь хяналт үнэлгээг хийлгэн ЭТҮХэлтсээс магадлуулан хамтран ажиллалаа. Шинжээчдийн багийн ахлагчаар Д.Баярмаа, шинжээчийн багийн гишүүдээр С.Буямаа, Д.Дуламсүрэн, Д.Наранцэцэг шинжээч нар аймгийн Эрүүл мэндийн газрын ЭТҮХ-ийн дарга Б.Энхтуяа, УБ Төмөр замын Нэгдсэн эмнэлгийн Чанарын менежер Г.Насантогтох, Халдвар судлаач эмч Г.Пүрэвдулам, Булагтай сувиллын дарга Г.Оюунжав, сувиллын эмч, мэргэжилтэн, ажилтан нийт 32 ажилтан чиглэл чиглэлээрээ үнэлүүлэн, шинжээч тус бүрээс мэргэжил арга зүйн зөвлөмжийг өгч амжилттай магадлуулсан. |