+976 - 70273346,    70273705
БАЯНЖАРГАЛАН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛД АМЖИЛТТАЙ ХАМРУУЛЛАА

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын тушаалаар томилогдсон шинжээчдийн баг Баянж2023.09.13-14аргалан сумын Эрүүл мэндийн төвийг 2023 оны 09 дүгээр сарын 13нд цахим хэлбэрээр магадлан итгэмжиллээ. Шинжээчийн багийн ахлагч С.Буямаа, шинжээчийн багийн гишүүд Цэцгээ, Эрдэнэцэцэг,  Байгалмаа шинжээч нар эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан албан хаагчдын ажил үүргийн чиглэл тус бүрээр үзэж үнэлэн, тухай бүр нь зөвлөн тусалж ажилласан бөгөөд цахим үнэлгээний дараа шинжээч нарын шаардсан судалгаа, бичиг баримтуудыг дор бүр нь өгч ажилласан.

Тус магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаанд бэлтгүүлэх, зөвлөн тусалж ажиллахаар аймгийн Эрүүл мэндийн газрын ЭТҮХ-ийн дарга Б.Энхтуяа, ЭТҮХ-ийн Сувилахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэцэцэг болон халдвар судлагч нар тус төвд 4-5 удаа биечлэн очиж бэлэн байдлыг хангуулах арга хэмжээг өндөр хэмжээнд зохион байгуулснаар магадлан итгэмжлэлд  амжилттай хамрагдлаа.

НИЙТЭЛСЭН: 2023-09-22 08:11:56