+976 - 70273346,    70273705
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНААС ТОМИЛОГДСОН АЖЛЫН ХЭСЭГ, ТӨВ АЙМГИЙН СЭРГЭЛЭН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТУСЛАМЖ ҮЙЧЛИЛГЭЭНД ДЭМЖЛЭГЭТ ХЯНАЛТ ХИЙЛЭЭ.

ДЭМБ дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яамнаас томилогдсон ажлын хэсэг ЭМЯамны Төрийн нарийн бичгийн даргын А/77 тоот тушаалаар батлагдсан шалгуураар Төв аймгийн Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээнд  2023 оны 11 дүгээр сары

08-ны өдөр үнэлгээ хийж, дэмжлэгэт хяналт хийлээ.Тус ажлын хэсэгт ЭМЯамны эмнэлзүйн сургагч багш, анагаах ухааны  магистр, Дүрс оношилгооны тэргүүлэх зэргийн эмч, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны дарга З.Аръяасүрэн, Эмнэлзүйн сургагч багш, дотрын тэргүүлэх зэргийн их эмч, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны менежер  Б.Дулмаа, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны менежер  Б.Номин, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн халдвар судлаач эмч Ц.Уянга нар ажилласан.

Ажлын хэсэг тус сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа,  Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг баг, Халдварын сэргийлэлт хяналтын баг, Сувилахуйн багийн үйл ажиллагаанд хяналт хийж, дүгнэлт гарган, зөвлөмж өгч, зөвлөн тусалж ажилласан.

    Ажил сайжруулах талаар өгсөн зөвлөмж:

  1. ЭМТҮЧАБ-ын багийн үйл ажиллагааг тогтмолжуулах, баримтжуулах
  2. Бүртгэгдсэн ноцтой хүндрэл, нас барсан тохиолдол бүрт чанарын хурал хийж хэвших
  3. Дотоод хяналтыг эрчимжүүлэх, дүгнэлт хийж хэвших
  4. Ижил мэргэжилтний үнэлгээг тогтмолжуулах, дүгнэж хянах
  5. Үйлчлүүлэгчийг зөв танин тодруулах журмын хэрэгжилтийг сайжруулах
  6. ЭМС-ын 2019 оны А/566 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтын дагуу эрсдлээ тодорхойлох, үнэлэх журам боловсруулж, хэрэгжилтийг хангаж ажиллах
  7. Тохиолдол бүртгэх нэгдсэн сан үүсгэх
  8. Өвчлөл, нас баралт, ялангуяа гэрийн нас баралтад чанарын дүгнэлт гаргах
  9. Оношийн үндэслэлд багажийн шинжилгээний баталгаажилт тогтмол хийх
  10. Халдварын сэргийлэлт хяналтын чиглэлээр эмнэлгийн мэргэжилтэн сургах
  11. Дотоод хяналт, дотоодын сургалтыг тогтмолжуулах
НИЙТЭЛСЭН: 2023-11-15 12:05:11