“ЭЕРЭГ ХАНДЛАГА - ЭРҮҮЛ ОЮУТАН” АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг жил бүр “Эерэг хандлага - Эрүүл оюутан” уриан дор Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2018 оны 11 сарын 27-ны өдрийн А/480, А/739 тоот "Оюутны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг зохион байгуулах тухай" тушаалын дагуу зохион байгуулдаг. Төв аймгийн Баянчандмань, Заамар, Зуунмод, Эрдэнэ сумын МСҮТ, Политехникийн коллежийн оюутнуудыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа. Үзлэгт хамрагдвал зохих нийт 638 оюутнаас 454 буюу 71,1% нь хамрагдсан. Үзлэгээр шүдний өвчлөл 170, нүдний өвчлөл 17, шээс, ялгаруулах эрхтэн тогтолцооны өвчлөл 9, арьс харшил 2, бага жинтэй 3, хөгжлийн бэрхшээлтэй 1 оюутан илэрсэн. Уртын дадлагад гарсан, ЭМД төлөөгүй зэрэг шалтгаанаар 28,9% нь үзлэгт хамрагдаагүй байна Оюутнуудыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамрууллаа... Аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн өсвөр үеийн кабинет, МГБССН-ийн Төв аймаг дахь салбартай хамтран оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд Баянчандмань сумын Политехникийн коллеж, Эрдэнэ, Заамар, Зуунмод сумын МСҮТ-ийн оюутнуудад Өсвөр үе, БЗДХ, Сүрьеэгийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо хийж, нийт 355 өсвөр үеийн хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгөв. БЗДХ-ын 5 тохиолдол илрүүлж эмчилгээнд хамруулан, хяналтад авсан. Оюутнуудыг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрууллаа... Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд ЭМЯ, НЭМҮТ-өөс гаргасан МСС-ны материал, шторк, зурагт хуудсыг 2023 оны 9 дүгээр сараас 12 дугаар хүртэл аймгийн 29 эрүүл мэндийн байгууллагын цахим хуудсаар дамжуулан олон нийтэд сурталчилсан.
Оюутнуудад өртөөчилсөн сургалт зохион байгууллаа...
|