+976 - 70273346,    70273705
“Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг “ОЛОН НИЙТИЙН МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖЬЕ” уриан дор зохион байгууллаа.

“Хүний дархлал хомсдолын вирусийн халдвар, дархлалын олдмол хомсдолын асуудалд анхаарал хандуулах өдөр”-ийг жил бүрийн 12 дугаар сарын 1-нд дэлхийн улс орнууд ХДХВ, ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, нөлөөллийн ажлыг зохион байгуулах зорилгоор тэмдэглэж ирсэн билээ.

2023 онд бид “Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг “ОЛОН НИЙТИЙН МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖЬЕ” уриан дор зохион байгууллаа.

Тэмдэглэлт өдрийн хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ГБХЗХГ, МГБССН-ын дэргэдэх "Өсвөрийн эмч" клуб хамтран ДОХ-ын талаар мэдээлэл өгч, хөвгүүдэд "Өсвөр насны хөвгүүдийн бие физиологийн онцлог", охидод "Охидын эрүүл ахуй" сэдвээр танхимын сургалт, НҮЭМ, гэр бүл төлөвлөлтийн чиглэлээр өртөөчилсөн сургалт тус тус зохион байгуулж, Өсвөр үеийн кабинетын үйл ажиллагааг сурталчлан ажилласан. Сургалтад Зуунмод сумын ЕБС-ийн 10-12 дугаар ангийн сурагчид, МСҮТ-ийн 1-р курсийн оюутнууд нийт 200 өсвөр үеийн хүүхэд хамрагдлаа

 

НИЙТЭЛСЭН: 2023-12-01 12:15:58