+976 - 70273346,    70273705
“Монголын Уламжлалт Анагаах Ухаан НӨЛӨӨЛӨЛ-2023” хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол улсын 21 аймаг 4 хотыг бүсчлэн

Зүүн бүс-Хэнтий аймагт

Төвийн бүс- Дархан хотод

Өмнөговь-Даланзадгад хотод “Говийн бүсийн хэлэлцүүлэг” 11 сарын 25-28-нд амжилттай зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлэгт:

·         Өмнөговь аймаг

·         Дундговь аймаг

·         Говьсүмбэр аймаг

·         Төв аймаг

·         Дорноговь аймгуудын УАУ ны эмч мэргэжилтнүүд, ЭМЯамны УАУ-ны хэлтэс, УАУТХүрээлэн, АШУҮИС-МУАУОУСургуулийн төлөөлөл оролцлоо.

11 сарын 27-нд тус 5 аймаг, сумдын эмч мэргэжилтнүүдэд эмнэлзүйн чадавхжуулах сургалт

11 сарын 28-нд МУАУ НӨЛӨӨЛӨЛ-2023 хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Тус сургалт, хэлэлцүүлэгт ЭМГ-н төлөөлөл болон АНЭ-н уламжлалтын эмч нарын 4 хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцоод ирлээ.

Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Төв аймгийн  УАУ-ны салбарынхан хэлэлцүүлэгтээ  оролцож  тулгарч байгаа асуудлууд, даатгалын гүйцэтгэлийн санхүүжилтын сул тал, төгсөлтийн дараах резидентын сургалтын эргэн тойрны асуудлууд, орон нутагт анхан ба лавлагаа шатлалд хүний нөөцийн дутагдал,  гүйцэтгэлийн үнэлгээ, өрнийн анагаах ухааны зарим эмч нарын сөрөг хандлага зэрэг олон бэрхшээлүүдээ ярилцаж шийдэл хайсан санаачлага гаргаснаас гадна иргэд болон орон нутгийн удирдлагуудын эерэг хандлага, санхүү бодлогын дэмжлэг, БОЭТ болон НЭ  аймаг сум багийн цөөнгүй салбаруудын ( дотор, мэдрэл , эх барих, геронтологи, лор, хүүхэд, мэс засал болон хавдрын салбарынхантайгаа хамтарч өвчтнүүдээ эмчилдэг сайн практикаа ярилцаж,  МУАУ ны  эмчилгээ нь европ эмчилгээний  стандарт  эмчилгээний ор хоногийн төсөв хэмнэж байгаа тал, хоргүй,өртөг багатай, үр дүн өндөр, хэрэглэхэд хялбар монгол хүнд таарсан зэрэг ашигтай сайн талуудыг ярилцаж туршлагаа солилцлоо.

Бид Уламжлалт анагаах ухааныг түгээн дэлгэрүүлэх чиглэлд хамтран ажиллаж Нөлөөлийн багийг орон нутагт байгуулан үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон бөгөөд “Тэжээхүйн ухаан”ТББайгууллагатай хамтран Төв аймгийн салбар бүрт ажиллаж байгаа уламжлалтын эмч, эмнэлгийн ажилтнуудыг чадавхижуулах талаарх олон үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар зөвшилцлөө.

                                                                                                                                     

 

НИЙТЭЛСЭН: 2023-11-27 15:23:21