ЕБС-ИЙН СУРАГЧДАД СҮРЬЕЭГИЙН ИДЭВХТЭЙ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ ХИЙЛЭЭ
![]() Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэ, хумхааны төслийн салбар хүлээн авагч Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ, аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг хамтран Зуунмод сумын ЕБС-ийн 8-12 дугаар ангийн сурагчдад сүрьеэгийн идэвхтэй илрүүлэг үзлэг хийлээ. Үзлэгт 4-р сургуулийн 164, 5-р сургуулийн 222, Хүмүүн цогцолбор ахлах сургуулийн 780, нийт 1166 сурагч хамрагдсанаас сүрьеэгийн сэжигтэй 3 тохиолдол илрүүлсэн, баталгаажуулах шинжилгээ хийгдэж байна.
|