Шударга ёс, хөгжил дэвшилд
Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолоор жил бүрийн 12 дугаар сарын 09-ний өдрийг "Авлигын эсрэг Олон Улсын өдөр" болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн байдаг. Манай улсын хувьд НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцид 2005 онд нэгдэн орсноор Монгол Улс авлигын эсрэг Олон улсын үйл хэрэгт хөл нийлүүлэх болсон байна. Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар байгуулагдан ажиллаж эхэлснээр Авлигын эсрэг олон улсын өдрийг албан ёсоор өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. |