+976 - 70273346,    70273705
2024 ОНД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛД ХАМРАГДАХ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтэс 2024 оны  3 сард магадлан итгэмжлэлд хамрагдах Баянцагаан, Борнуур, Өндөрширээт, Баянчандмань, Баянхангай, Баян-Өнжүүл, Аргалант СЭМТ, Баруун Зуунмод ӨЭМТ, 10 сард магадлан итгэмжлэлд хамрагдах Алтанбулаг, Баяндэлгэр СЭМТөвийн удирдлага, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд цахим хурал хийж,  оны эхний сургалтын ажлаа эхэллээ.

 Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын магадлан итгэмжлэлийн бэлтгэл ажлын явц, анхаарах асуудал, хийж хэрэгжүүлэх ажлын талаар сургалт хийж, зөвлөн туслан, үүрэг чиглэл өглөө. Нийт 9 сумын Эрүүл мэндийн төв, Баруун Зуунмод өрхийн Эрүүл мэндийн төвийн 75 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.

 

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

 

НИЙТЭЛСЭН: 2024-01-02 17:27:14