“ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТ ХИЙЛЭЭ
Эрүүл Мэндийн Яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн Хяналтын хороотой хамтран ЭМГазрын дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн Салбар хорооноос 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлага” сэдэвт 1 өдрийн 1 багц цагийн сургалтыг зохион байгуулж, Нэгдсэн эмнэлгийн Ёс зүйн Хэсгийн хороо, өрх, сумын Эрүүл мэндийн төвийн Ёс зүйн багийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхижуулан, танхим /108/ болон цахим /92/ хэлбэрээр зохион байгуулж, нийт эрүүл мэндийн салбарын бүх шатны 200 эмч, сувилагч, эх баригч, ажилтан албан хаагчдыг хамрууллаа. ЭМЯамны Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн Хяналтын хорооны Соён гэгээрүүлэх зөвлөлийн дарга, ЭМЯамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын Лавлагаа шатлалын чанар, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Б.Пүрэвжав “Эмнэлгийн мэргэжилтэн болон төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм” сэдвээр, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн Хяналтын хорооны гишүүн, Натул нэгдсэн эмнэлгийн сургалтын албаны дарга Ш.Цэрмаа “Эмч, эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчтэй харилцах соёл, Хэцүү үйлчлүүлэгчтэй харилцах ур дүй, Харилцааны зөрчилдөөн, Зөрчилдөөний менежмент” зэрэг сэдвээр тохиолдолд суурилсан онол дадлага хэлбэрээр зохион байгуулж, багц цагаар хангалаа.
|