+976 - 70273346,    70273705
“ЭХ БАРИХ, НӨХӨН ҮРЖИХҮЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ, ТӨРЛӨГ УДИРДАХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ХИЙЛЭЭ

         Төв аймгийн  Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтэс “Эх нярай, нөхөн үржихүйн тусламж үйлчилгээний хяналтыг сайжруулах, төрлөг удирдах арга зүй” сэдэвт чадавхжуулах сургалтыг 2024.01.25-ны өдөр зохион байгуулж,  Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтуяа “Эх, хүүхдийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал”, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Д.Нансалмаа “Эрт сэрэмжлүүлэг үнэлгээ”, Нэгдсэн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч С.Төгсбаяр  “Төрөлтийн үе шат, төрлөг удирдах, анхаарах асуудлууд” болон “Эх барихын цус алдалтаас сэргийлэх, цус алдалтын үеийн менежмент”, Төрөх тасгийн эрхлэгч эмч Л.Цэрэндолгор  “Дутуу төрөлтийн оношилгоо, эмчилгээ”, Эх барих эмэгтэйчүүдийн эмч С.Батцэцэг “ ДЭМБ Аюулгүй Төрөлтийн Хяналтын хуудас” болон ”Жирэмсэн үед элбэг тохиолдох бөөр, шээс дамжуулах тогтолцооны эмгэг өвчнүүд” сэдвээр онол, тохиолдолд суурилсан сургалтыг зохион байгуулж, анхан шатны Эрүүл мэндийн байгууллагын эмч, эх баригч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүл

            Мөн  Нярайн их эмч Г.Цэнд-Аюуш, Эх баригч Б. Гүндэгмаа, Х.Янжин нар “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээ” сэдвээр гардан үйлдлийг дадлагаар үзүүлэх сургалт зохион байгууллаа.

Тус сургалтад аймгийн өрх, сумын Эрүүл мэндийн төвийн нийт 66 эмч, эх баригч /эмэгтэй-60, эрэгтэй-6/ хамрагдсан ба оролцогчдоос хичээлийн өмнөх мэдлэг  шалгах сорил авлаа. 

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эх барихын 6 эмч сумдыг хуваарилан авч хариуцаж ажиллахаар боллоо.

  • С.Төгсбаяр эмч: Баян-Өнжүүл, Бүрэн, Дэлгэрхаан, Сэргэлэн
  • Л.Цэрэндолгор эмч: Баян, Эрдэнэ, Батсүмбэр, Эрдэнэсант, Баянцагаан
  • Э.Солонго эмч: Архуст, Алтанбулаг, Баянхангай, Лүн, Цээл
  • Ч.Даваадорж эмч: Угтаал, Заамар, Баянжаргалан, Мөнгөнморьт, Баянцогт
  • С.Батцэцэг эмч:Баяндэлгэр, Өндөрширээт, Баянчандмань, Борнуур, Жаргалант
  • Д.Нарантунгалаг эмч:Сүмбэр, Аргалант, Зуунмод

Хүрсэн үр дүн: Өрх. сумдын эх баригч, их эмч нарын нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний түвшинг үнэлэн, мэдлэг, ур чадварыг дээшлүүлсэн үр дүнтэй сургалт боллоо.

 

 

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

 

НИЙТЭЛСЭН: 2024-01-26 21:41:51