+976 - 70273346,    70273705
АМЖИЛТ БОЛ СОНГОЛТ” БАЙГУУЛЛАГАД СУУРИЛСАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛЛЫН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА.
 
Байгууллагын эмэгтэй албан хаагч нарын шийдвэр гаргах түвшинд оролцоог нэмэгдүүлэх, манлайллын чадамж, багаар ажиллах чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор “Амжилт бол сонголт” эмэгтэйчүүдийн манлайллын сургалт 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр сургалтын танхимд амжилттай зохион байгуулж нийт 19 эмэгтэй албан хаагч хамрагдлаа. Тус сургалтыг Залуучуудын Хөгжлийн Зөвлөлийн гишүүн хүүхэд, залуучуудын тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн А.Түвшин /Монгол улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Удирдлагын академиас зохион байгуулсан “Амжилт бол Сонголт” эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн оролцогч, сургагч багш/ удирдан явуулсан. Үр дүн: Төрийн албан хаагч эмэгтэйчүүдэд ажлын байран дээр өсөн дэвжих болон ажиллахад ямар саад бэрхшээл тулгардаг талаар нээлтэй оролцогч нар ярилцаж, шийдвэрлэх арга замын талаар санал солилцон шинэлэг санааг дэвшүүлэн,   өөртөө өөрчлөлт, шинэчлэлийг хийсэн үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.
 
 
НИЙТЭЛСЭН: 2024-02-06 14:15:16