+976 - 70273346,    70273705
ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН БАЯРЫН ӨДРИЙГ УГТАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “БАЯРЫН ХУРАЛ”-ЫН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН БАЯРЫН ӨДРИЙГ УГТАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “БАЯРЫН ХУРАЛ”-ЫН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Дэлхийн эмч нарын баярын өдрийг угтан эмч нарын ололт амжилтыг хуваалцах баярын хурлын арга хэмжээг 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр амжилттай зохион байгуулаа.

Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал, аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Зуунмод сумын Засаг дарга Ч.Сарангэрэл нар хүрэлцэн ирж, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч нарт мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

Мөн ахмад эмч нарын төлөөлөл Монгол улсын хүний гавьяат эмч Д.Сэмхээ, одоо ажиллаж буй эмч нарын төлөөлөл Мэдрэлийн тасгийн зөвлөх эмч Ц.Мөнхзул, сумын эмч нарын төлөөлөл Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төвийн дарга Л.Алтанхуяг, залуу эмч нарын төлөөлөл Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч Тө. Бямбасүрэн нар өөрсдийн туршлагаа хуваалцан, сургамж хайрлалаа.

Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж, эрүүл мэндийн тусламжийг иргэн бүрт үзүүлж өөрийн мэдлэг чадвар, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж буй дараах эмч нарт аймгийн болон салбарын шагналыг гардууллаа.

Эрүүл мэндийн Яам “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”

  • Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн эмч Г.Мөнхдалай
  • Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Зүрх судасны эмч А.Болорцэцэг
  • Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Чих хамар, хоолойн эмч Б.Амгаланбаяр
  • Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Чих хамар, хоолойн эмч Н.Оюун-Эрдэнэ
  • Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Лабораторийн эмч Ч.Номин-Эрдэнэ

Эрүүл мэндийн Яам “Жуух бичиг”

  • Төв аймгийн Эрүүл мэндийн газрын Хүүхдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн А.Түвшин
  • Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн эмч Д.Бадралгомбо
  • Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүдний эмч Т.Батцагаан

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Хүндэт тэмдэг”

  • Нэгдсэн эмнэлгийн Дүрс оношилгооны эмч Т.Амарсанаа

Аймгийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”

  • Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмч С.Батцэцэг

Аймгийн Засаг даргын “Хүндэт жуух”

  • Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, хяналтын улсын байцаагч Б.Мөнх-Эрдэнэ Эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Т. Билгүүн
  • Эрүүл мэндийн газрын Тархвар судлагч эмч Х.Алтан-Очир
  • Баруун-Зуунмод өрхийн Эрүүл мэндийн төвийн их эмч Л.Саранзаяа
  • Баруун-Зуунмод өрхийн Эрүүл мэндийн төвийн их эмч Т.Өлзий-Учрал

Зуунмод сумын Засаг даргын “Хүндэт жуух”

  • Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Дүрс оношилгооны эмч У.Нармандах
  • Нэгдсэн эмнэлгийн Мэдээгүйжүүлгийн эмч Ганбаатарын Бат-Оргил

ОХУ-ын Буриад улсад:

  1. ЭМГ-ын халдварт бус өвчин хариуцсан мэргэжилтэн Т.Билгүүн
  2. АНЭ-ийн дарга Н.Энхтайван
  3. АНЭ-ийн Хавдрын эмч Ж.Цэрэнпагма
  4. АНЭ-ийн Мэс заслын эмч С.Тогтохбаяр
  5. АНЭ-ийн Амбулаторийн тасгийн эрхлэгч Ц.Цэрмаа
  6. АНЭ-ийн Хүүхдийн эмч Д.Бадралгомбо
  7. АНЭ-ийн Мэс заслын эмч Н.Биханзрагчаа

 

Бүгд Найрамдах Солонгос улсад:

  1. ЭМГ-ын Удирдлага, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга С.Бүжмаа
  2. Архуст сумын Эрүүл мэндийн төвийн дарга И.Бадамгарав
  3. Заамар сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Баярсайхан
  4. Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төвийн дарга М.Түвшинтамир
  5. Жаргалант сумын Эрүүл мэндийн төвийн дарга С.Дэлгэрмаа
  6. Бүрэн сумын Эрүүл мэндийн төвийн дарга Д.Мөнхзул

 

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод:

  1. ЭМГ-ын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтуяа
  2. ЭМГ-ын Уламжлалт анагаах ухаан, сэргээн засах хариуцсан мэргэжилтэн Б.Баасансүрэн
  3. АНЭ-ийн Уламжлалт анагаах ухааны эмч Г.Энхжаргал
  4. АНЭ-ийн Уламжлалт анагаах ухааны эмч Б.Уранцэцэг
  5. Заамар сумын Эрүүл мэндийн төвийн Уламжлалт анагаах ухааны эмч О.Дулам
  6. Баруун-Зуунмод өрхийн Эрүүл мэндийн төвийн Уламжлалт анагаах ухааны эмч Б.Оюун-Эрдэнэ
  7. Баруун-Зуунмод өрхийн Эрүүл мэндийн төвийн Уламжлалт анагаах ухааны эмч Б.Дэлгэрмаа
  8. АНЭ-ийн Уламжлалт анагаах ухааны сувилагч Н.Сүхбаяр
  9. АНЭ-ийн Уламжлалт анагаах ухааны сувилагч Д.Сувдаа
  10. Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн  Уламжлалт анагаах ухааны сувилагч З.Уртнасан

Дэлхийн эмч нарын өдрийн баярын хурлын арга хэмжээнд дэмжлэг үзүүлэн 10 сая төгрөгийн үнэ бүхий мэс заслын хагалгааны багаж хэрэгслийг гардуулан өгсөн Зуунмод сумын Засаг дарга Ч.Сарангэрэл, гадаадад туршлага судлах эрхийн бичгээр 26 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг урамшуулж гэнэтийн бэлэг барьсан аймгийн ЗДТГ-ын удирдлагууд болон НБХ-ын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг нартаа баярлалаа.       

 

 

НИЙТЭЛСЭН: 2024-04-01 17:25:31