+976 - 70273346,    70273705
“ЗҮРХ СУДЛАЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ, ЧАДАВХЖУУЛАХ” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Монгол Улсын Засгийн газар болон Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр 23 дахь жилдээ хэрэгжиж буй 5 дахь шатны төсөл болох “Монгол Улс дахь зүрх судлал, зүрх судасны мэс засал ба телемедецин МОН/007” Улсын гуравдугаар эмнэлгийн Зүрх судасны төвд төвлөрөн хэрэгжиж байгаа билээ.
Уг төслийн хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судасны эмч нар 06 сарын 26-27-ны өдрүүдэд Төв аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нарыг чадавхижуулах ажлын байрны сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад анхан шатны эрүүл мэндийн байгууллагын 30 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, Нэгдсэн эмнэлгийн 3 зүрх судасны эмч, 2 мэс заслын эмч нар хамрагдлаа.
ТУС СУРГАЛТ НЬ:
•Зүрх судасны чиглэлээр аймаг, өрх, сумын эмч нарыг чадавхижуулах сургалт, семинар зохион байгуулах
•Зүрх судасны эмч нартай хамтарсан үзлэг хийх
•Төслүүдийн хүрээнд суурилагдсан тоног төхөөрөмжийн ажиллагаа, хэрэглээг хянах сургалт зохион байгуулах
•Зүрх судасны үндэсний телемедецин программ хангамж болох МнКардио программын шинэчлэлийг танилцуулах, хэрэглээний сургалтыг зохион байгуулах
•Захын венийн судасны сургалтад хамрагдсан эмч нартай хамтран мэс засал, эмчилгээ хийх зэрэг онцлогтойгоор зохион байгуулагдлаа.
 
НИЙТЭЛСЭН: 2024-08-30 06:07:04