+976 - 70273346,    70273705
“ШҮД УГААЛТЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН-2024” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
“Эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Төв аймгийн Зуунмод хотноо “Шүд угаалтын аймгийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
2019 оноос Тайвань улсын туршлагыг Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү тэмцээн нь хүүхдүүдийн шүд, амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлснээр хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчний тархалтыг бууруулах зорилготой юм.
Тэмцээний нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагма, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа нар оролцож, тэмцээнд оролцож байгаа хүүхэд багачууд, багш нар, шүүгчдэд амжилт хүслээ.
Өнөөдрийн тэмцээнд 1 дүгээр шатандаа амжилттай оролцож, шилдгээр шалгарсан 4-7 ангийн 29 багийн 232 хүүхэд мэдлэг, чадвараараа өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа. Үүнд:
Багийн дүнгээр 1-р байр – Зуунмод сумын 5-р сургуулийн “Эрүүл шүд” баг
2-р байр – Зуунмод сумын 4-р сургуулийн “Доктор скаутууд” баг
3-р байр – Батсүмбэр сумын “Цахиур” баг
Шилдэг хүүхэд:
1. Зуунмод сумын 5-р сургуулийн “Эрүүл шүд” багийн сурагч Одтуяагийн Пүрэв-Очир
2. Зуунмод сумын 5-р сургуулийн “Эрүүл шүд” багийн сурагч Хүрэлбаатарын Төгөлдөр
3. Зуунмод сумын 4-р сургуулийн “Доктор скаутууд” багийн сурагч Болдбаатарын Тэмүүжин
4. Зуунмод сумын 4-р сургуулийн “Доктор скаутууд” багийн сурагч Түвшинтөгсийн Эрдэмбаяр
5. Зуунмод сумын 4-р сургуулийн “Доктор скаутууд” багийн сурагч Пүрэв-Очирын Түвшиндэлгэр
6. Зуунмод сумын 5-р сургуулийн “Эрүүл шүд” багийн сурагч Хүрэлбаатарын Энэрэл
7. Зуунмод сумын 5-р сургуулийн “Эрүүл шүд” багийн сурагч Баттунгалагийн Энхжин
8. Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн “Dream tooth” багийн сурагч Энхбаатарын Энхдөлгөөн нар шалгарлаа.
НИЙТЭЛСЭН: 2024-10-03 01:08:56