“ӨСВӨР НАСНЫ СУРАГЧТАЙ АЖИЛЛАХ СЭТГЭЛ ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
![]() Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудад өсвөр насны хүүхэдтэй ажиллах, сэтгэл зүйн анхан шатны дэмжлэг үзүүлэх ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн ЭМГ, БСУГ, Дэлхийн зөн ОУБ-ын Төв ОННХ хамтран 2 өдрийн сургалтыг амжилттай зохион байгуулав. Сургалтанд нийт 31 хүн хамрагдсан бөгөөд Хүүхдийн эрх, хамгааллын талаарх үндсэн ойлголт, хүүхдийн сэтгэл зүйн бүрэн бүтэн байдал, хүний хөгжлийн 8 мөчлөг зэрэг үндсэн мэдээлэл авахаас гадна Сурагчдын сэтгэл хөдлөл ба зан үйлийн тулгамдсан асуудлыг тодорхойлох SDQ аргачлал, Өсвөр насны хүүхдийн амиа хорлох эрсдлийг үнэлэх ASAP-20 аргачлал, Сэтгэлийн хямралтай байгаа өсвөр насны хүүхдэд ганцаарчилсан зөвлөгөө өгөх “HEADSS аргачлал”-уудын талаар мэдлэгтэй болсон. Түүнчлэн өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн зөвөлгөөний дасгалууд дээр ажилласан ба Кейс дээр бүлгээр ажиллан, гадаад, дотоод зураглал /генограмм/ гаргаж сурсан. Сургалтыг “Монгол өрх” Хүрээлэн ТББ-ын тэргүүн, Клиник сэтгэл зүйч, докторант С.Баасанбат багш явуулсан бөгөөд цаг үеээ олсон, хэрэгцээ шаардлагад нийцсэн, үр дүнтэй сургалт боллоо.
|