+976 - 70273346,    70273705
“НЯЛХАС, БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХООЛЛОЛТЫГ ГАМШГИЙН ҮЕИЙН АРГА ХЭМЖЭЭТЭЙ УЯЛДУУЛАХ НЬ” СУРГАЛТЫН ТАЙЛАН

2017 оны 4 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд ЭМГ-ын сургалтын танхимд “Нялхас бага, насны хүүхдийн хооллолтыг гамшгийн үеийн арга хэмжээтэй уялдуулах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтын гол зорилго нь зудтай сумдын Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтэнг сургагч багшаар бэлтгэж, гамшгийн үед хоол тэжээлийн байдалд үнэлгээ хийх арга зүй эзэмшүүлэх байв. Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа оролцож цаашид анхаарах асуудлаар ярилцав. Сургалтыг НЭМҮТ-ийн сургагч багшаар бэлтгэгдсэн НЭМХ-ийн дарга С.Бүжмаа, ЭМГ-ын Хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн М.Баянжаргал, ЭТХ-ийн мэргэжилтэн А.Чулуунцэцэг нар зохион байгуулав.  

Сургалтыг дараах зорилтуудын хүрээнд онол, дадлага хослуулан зохион байгуулсан.

·         Зудтай байгаа орон нутгийн бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхийн хоол тэжээлийн байдлыг үнэлж, хоол тэжээлийн хурц дутлыг илрүүлэх арга зүй эзэмшүүлэх

·         Зудад нэрвэгдсэн хүн ам, ялангуяа 06-59 сартай хүүхдийн эцэг, эх, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхэд хоол тэжээлийн зөвлөгөө (нялх, бага насны хүүхдийн хооллолт, асаргааны чиглэлээр) өгөх арга зүй эзэмшүүлэх

·         Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл (ОНБТБ)-ийн талаар мэдлэг олгох  

·         ОНБТБ-ийн хэрэглээний явцад хяналт, үнэлгээ хийх, үр дүнг тайлагнах

Сургалтын төгсгөлд орон нутагтаа хийх ажлын чиглэлийг дэлгэрэнгүй өгч, “Сургагч багш” нарт сертификат гардууллаа.

 

 

НИЙТЭЛСЭН: 2017-05-01 12:34:44