+976 - 70273346,    70273705
Эрүүл мэндийн салбарын яаралтай тусламжийн тойм мэдээ

2017 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн ирүүлсэн мэдээгээр  салбарын хэмжээнд яаралтай тусламжаар нийт 2568  хүн үйлчлүүлсэн бөгөөд үүнээс эрэгтэй 1053,  эмэгтэй 1515 хүн байна.

Нийт үйлчлүүлэгчдийн  82 нь түргэн тусламж дуудсан, 2486 нь өөрөө яаралтай тусламж авахаар ирсэн бөгөөд  биеийн байдалд үнэлгээ хийн эрэмбэлэн ангилахад улаан буюу амь тэнссэн үеийн            тусламж  5 хүнд , шар буюу тулгамдсан тохиолдол 113 хүнд , ногоон буюу яаралтай бус тусламж  248 хүнд , цагаан буюу хүлээж болох тусламж үйлчилгээг 2202 хүнд тус тус үзүүлж биеийн                      байдлыг  үнэлэн, үйлчилгээ үзүүлсэн байна.

Яаралтай тусламж авагчдаас онош тодруулан буцаасан 382, ажиглалтын өрөөнөөс тасагт шилжүүлэн эмчилсэн 47, сэхээн амьдруулах тасаг руу шууд шилжүүлсэн 5, яаралтай тусламжаар ирээд            нас барсан хүн байхгүй харин  дээд шатлалын эмнэлэгт шилжүүлсэн хүний тоо 28 үүнээс УНТЭ-т 2, УГТЭ-2, ЭХЭМҮТ-д 5, ГССҮТ-д 12, АНЭ-т 7 өвчтөн тус тус шилжүүлж  эмчилгээ үйлчилгээнд                хамруулсан  байна. 

НИЙТЭЛСЭН: 2017-05-02 17:36:58