Ахмад эмч нар ЭМГ, АНЭ-ийн удирдлагуудтай уулзлаа
Аймгийн Ахмадын хорооны дэргэд “Ахмад эмч нарын зөвлөх баг” байгуулах зорилгоор өнөөдөр Эрүүл мэндийн газар дээр Ахмадын хорооны дарга Лхагвасүрэн, ахмад эмч нарын төлөөлөл болох Д.Очирбат, Д.Сэмхээ, Б.Алтангэрэл, Доржготов, Х.Цэрэнлхам, Ш.Уранчимэг нар ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа, хэлтсийн дарга Б.Энхтуяа, С.Бүжмаа, АНЭ-ийн дарга С.Оюунцэцэг, АНЭ-ийн ЭЭОрлогч дарга нартай уулзалт хийж, Ахмад эмч нарын мэргэжлийн зөвлөх баг байгуулах, цаашид хэрхэн хамтран ажиллах тухай санал солилцон ярилцлаа. Уулзалтын дүнд аймгийн хэмжээнд ахмад эмч нарын бүртгэл, судалгааг шинэчлэн гаргах, хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө гаргахаар боллоо.
|