“ХҮЙН ЭЭЖ БИД-ШИНЭ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ГЭР БҮЛ, ЭХЧҮҮДТЭЙ ХАМТ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
ЭМГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 2017 оны 05 сарын 04,05-ны өдрүүдэд эх баригч нарт зориулсан “Хүйн ээж бид-Шинэ амьдралын төлөө гэр бүл, эхчүүдтэй хамт” сэдэвт сургалт арга хэмжээ ЭМГ-ын сургалтын танхимд зохион байгуулагдлаа. Сургалтанд ЭМГ-ын холбогдох мэргэжилтнүүд, АНЭ, сум, өрхийн ЭМТөвүүдийн эх баригч эмч нар нийт 40 хүн хамрагдлаа. Сургалтыг нээж ЭМГ-ын дарга үг хэлж, “Олон улсын эх баригчдын өдөр”ийн баярын мэнд хүргэлээ. Сургалтыг НҮЭМ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн нар зохион байгуулж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, эх, нярайн нарийн мэргэжлийн эмч нар эх, хүүхдэд үзүүлэх яаралтай тусламжийн онол дадлагын хичээл заалаа.
Сургалтын хөтөлбөрийн дагуу “Эх, хүүхэд, НҮЭМ” үндэсний хөтөлбөрийн танилцуулга , НҮЭМ, эх, хүүхдийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын зорилт, Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээ, Жирэмсэн үеийн эрхтэн тогтолцооны өөрчлөлтүүд зэрэг 8 сэдвээр илтгэл мэдээлэл танилцуулагдан, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө. Сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж МЭИК хамтран ажиллаа. МЭИК-ийн дэд Захирал, Төв салбарын захирал, мэргэжилтнүүд сүүлийн үеийн шинэ эмийн мэдээлэл хийж, сургалт, сурталчилгааны материал гарын авлага тараалаа. Мөн эх, нярайн тусламж үйлчилгээний дадлага хичээлийг ЭМС-ын 338, 256 дугаар тушаалуудын дагуу зохион байгуулан, идэвхтэй оролцогчдыг дурсгалын зүйлээр урамшууллаа. Тусгай хөтөлбөрийн дагуу “Олон улсын эх баригчдын өдөр”-ийн хүрээнд Хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулан, баярын мэнд хүргэж, олон жил үр бүтээлтэй ажилласан эх баригч нарт шагнал гардуулах арга хэмжээ боллоо.
Эх баригчдын сүүлийн 2 жилийн ажлын үр дүнг үнэлэн оны шилдгүүдээ тодруулан, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа. Үүнд: Оны “Шилдгийн шилдэг эх баригч”-аар Эрдэнэсант сумын ЭМТөвийн эх баригч М.Хадуур, оны “Шилдэг эх баригч”-аар Бүрэн сумын ЭМТөвийн эх баригч Ё.Энхжаргал, Борнуур сумын ЭМТөвийн эх баригч Ж.Хонгормаа, Сэргэлэн сумын ЭМТөвийн эх баригч А.Пүрэвбат, АНЭ-ийн эх баригч И.Чанцалдулам нар тус тус шалгарлаа. Үр дүн: - “Эх, хүүхэд, НҮЭМ” үндэсний хөтөлбөрийг танилцуулан, сурталчилж, орон нутагт хэрэгжилтийг хангаж ажиллах талаар нэгдсэн ойлголт, чиглэл өглөө. - Жирэмсэн болон төрсөн эх, нярайд үзүүлэх яаралтай тусламж үйлчилгээний чиглэлээр эх баригч нарын мэдлэг, хандлага дээшиллээ. - ОУ-ын эх баригчдын өдрийн хүрээнд орон нутагт ажиллаж буй эх баригч нарын ажлын үр дүнг үнэлэн хүндэтгэл үзүүлж, , шагнал урамшуулал гардууллаа. - Эх баригч нарын сэтгэл ханамж дээшилж, ажлын идэвхи үр дүн сайжирна. |