ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН 7 ХОНОГ БУЮУ "ХУРДАА ХАСЧ АМЬ НАСАА АВАРЪЯ" УРИАТАЙ АЯН ЯВАГДАЖ БАЙНА
2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 7 хоног "Хурдаа хасч амь насаа аваръя" уриатай аян улсын хэмжээнд явагдаж байна. Аяны хүрээнд манай аймаг Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Дэлхийн Зөн Монгол Төв ОНХХ-тэй хамтран жолооч нарт хурд хэтрүүлэхээс сэргийлэх сургалт, зөвлөмж өгөх, хурд хэтрүүлж буй байдалд хяналт тавих, явган зорчигч тэр дундаа хүүхдүүдэд замын хөдөлгөөнд оролцохдоо юуг анхаарах талаар мэдээлэл, сурталчилгааг олон хэлбэрээр явуулахаар төлөвлөөд байна.
|