Дархлаажуулалтын ээлжит 10 хоногийг угтан сумын эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын сувилагч нарын сургалтыг зохион байгуулав
Эрүүл мэндийн сайдын А/175 тоот тушаалын дагуу 2017 оны 05 дугаар сарын 10-наас 20-ны хооронд Дархлаажуулалтын ээлжилт 10 хоногийг зохион байгуулахтай холбогдуулан сумын эрүүл мэндийн төвүүдийн дархлаажуулалтын сувилагч нарт “ХЕПАТИТИЙН В ВИРҮСИЙН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтанд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дархлаажуулалтын албаны их эмч Байгаль оролцож “Дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн талаар ” сургалт хийж сувилагч нарийн мэдлэгийг батжуулав.Мөн дархлаажуулалтын үндэсний 10 хоногийн хүрээнд хэрэглэгдэх вакцин биобэлдмэлийг хуваарийн дагуу тараан олголоо. |