+976 - 70273346,    70273705
ЗУУНМОД СУМЫН МСҮТ-ИЙН ОЮУТНУУДАД БЗДХ-ЫН ҮЗЛЭГ, ОНОШЛОГОО ХИЙГДЭЖ 100% ЭРҮҮЛ ГАРЛАА

Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт бэлгийн замаар дамжих халдвараас тэмбүү өвчин 45.9%-ийг эзэлж байна. Төв аймгийн хувьд зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдвараас тэмбүү өвчин 60%, загхүйтэн 18%, трихоманиаз 22%-ийг тус тус эзэлж байна. Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхэд, залуусын дунд бэлгийн замаар дамжих халдварт өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд 65 орчим хувь нь 15-29 насны залуус өвдөж байна гэсэн судалгаа бий. Иймд Эрүүл мэндийн газар 2017 онд Зуунмод, Эрдэнэ, Баянчандмань, Заамар сумын МСҮТ-ийн оюутнуудад бэлгийн замаар дамжих халдварын урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийхээр төлөвлөсний дагуу 2017 оны 05 сарын 08-ны өдөр Зуунмод сумын МСҮТ-ийн оюутнуудад БЗДХ-ын нарийн мэргэжлийн эмчийн урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж, тэмбүүгийн шинжилгээнд хамруулав. Үзлэг, шинжилгээнд нийт 1, 2-р курсын 76 оюутан хамрагдаж 100% эрүүл гарсан. Оюутнуудад “БЗДХ-аас урьдчилан сэргийлье” сэдэвт сургалт зохион байгууллаа.

НИЙТЭЛСЭН: 2017-05-10 14:34:23