"ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ" ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА, МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА
Зуунмод сумын ЗДТГ-аас нээлттэй хаалганы өдөрлөгийг энэ сарын 8-ны өдөр 4-р багт /Зүүндэлгэр/, 9-ны өдөр 3-р багт /Баянхошуу/, 10-ны өдөр 1-р /Номт/ багийн байранд болж, ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга С.Бүжмаа, мэргэжилтэн М.Ганчимэг нар иргэдэд "Элэг бүтэн Монгол", "Элэг бүтэн Төв аймагчууд" хөтөлбөрийн танилцуулга хийж, мэдээлэл сурталчилгааны материал өглөө. ЭМНДХэлтсийн даатгалын байцаагч эмч, тасгийн дарга Г.Баярсүрэн С вирусийн эмчилгээний даатгалын хөнгөлөлтийн талаархи мэдээллийг иргэдэд хүргэлээ. Мөн өдөрлөгийн үеэр Өрхийн эрүүл мэндийн төвөөс иргэдийг үнэ төлбөргүй элэгний В, С вирус илрүүлэх оношлогоонд хамруулах үйл ажиллагаа явагдаж байна. 5, 6, 2-р багуудад өдөрлөг үргэлжлэн явагдана.
|