+976 - 70273346,    70273705
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДРИЙН ӨГЛӨӨНИЙ АЛХАЛТ

Нийгмийн эрүүл мэндийн өдрийн Өглөөний нарны алхалтыг Зуунмод сумын 4, 5 дугаар ЕБСургууль зохион байгуулж 30 байгууллагын 359 иргэн хамрагдлаа.
Алхалтын дараа нийт оролцогчид дасгал хийн, халуун чацаргана ууж, Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх, зохистой хооллолт, идэвхитэй хөдөлгөөний талаарх мэдээлэл, зөвлөмжийг аймгийн Төв дэлгэцээр авлаа.
Мөн энэ үеэр Эрүүл мэндийн газар, аймгийн Замын цагдаагийн тасгаас "Хурдаа хасч Амь_насаа_аваръя” аяны нээлтийн үйл ажиллагааг хийж, ЗЦТасгийн дарга, хошууч Ө.Амаржаргал үг хэлэв.
5 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар иргэн, ААН байгууллагаас ирүүлсэн зам тээврийн ослын 166 гомдол, мэдээлэл хүлээн авч, осол хэргийн улмаасс 15 хүн нас барж, 87 хүн гэмтсэн байна. Зам тээврийн ослын 14,4% нь жолооч хурд хэтрүүлснээс гарсан байна.
Өглөөний алхалтанд оролцож буй нийт иргэдэд “Хурдаа тохируул” санамж, хурд хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцохоос урьдчилан сэргийлэх чиглээлэр 8 төрлийн 350 санамж сэрэмжлүүлгийг ЭМГ, ЗЦТасгаас тараав.
5 дугаарын сарын 17-ны өдрийн Өглөөний алхалтыг аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан хуваарийн дагуу  Хүмүүн_цогцолбор ЕБСургууль зохион байгуулна.

НИЙТЭЛСЭН: 2017-05-10 15:07:17