+976 - 70273346,    70273705
ТӨВ АЙМГИЙН ЭМБ-УУДЫН 2017 ОНЫ 4 САРЫН ТОВЧ МЭДЭЭ

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэг. Эх хүүхдийн эрүүл мэнд 2017  оны 4 сард аймгийн хэмжээнд 396 төрөлт бүртгэгдсэн байна. Нийт амьд төрсөн 400 хүүхдийн  5.75  хувь нь 2500 гр-аас доош жинтэй төржээ. Дархлаажуулалтын хамралт аймгийн  хэмжээнд 99.83 хувь байна. Нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 7 бүртгэгдсэн нь амьд төрсөн 1000 хүүхдэд 17.50 промиль, 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 5 бүртгэгдэж 12.50 промиль байна. Эхийн эндэгдэл бүртгэгдээгүй.

Хоёр. Амбулатори, Стационарын тусламж үйлчилгээний  үзүүлэлтүүд   Амбулаторийн  нийт 87925 үзлэгээс  Урьдчилан сэргийлэх үзлэг 38554 буюу 43.85%, Амбулаторийн үзлэг 36211 буюу 41.18%, Идэвхитэй хяналт 5449 буюу 6.20%,    Гэрийн идэвхитэй хяналт 6024 буюу 6.85%, Гэрийн дуудлага 1687 буюу 1.92%-ийг тус тус эзэлж байна

2017 оны 4 сард аймгийн хэмжээнд нийт 978 эмэгтэй жирэмсэний хяналтанд байна. Нийт 656 жирэмсэн эмэгтэйг шинээр хяналтанд авсанаас:     

-           Эхний 3-н  сартайд  85.98%

-           4-6 сартайд  13.11%         

-           7 ба дээш сартайд 0.91%-ийг тус тус хяналтанд авсан байна.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн 563 буюу 85.82% нь цусны шинжилгээнд хамрагдсанаас 1.42% нь цус багадалттай гэсэн үзүүлэлттэй байна. 

Жирэмсэн эмэгтэйчүүд:

-           Трихомониаз илрүүлэх шинжилгээнд 493 хамрагдсанаас эерэг 30 (6.09%),

-           Заг хүйтэн илрүүлэх шинжилгээнд 479 хамрагдсанаас эерэг 1 (0.21%) ,

-           Тэмбүү илрүүлэх шинжилгээнд 604 хамрагдсанаас эерэг 17 (2.81%),            

-           ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээнд 604 хамрагдсанаас эерэг 0 байна.

Артерийн гипертензийн эрт илрүүлэг үзлэгт анх удаа 5241, давтан 297 хүн хамрагдсанаас 18.18% нь онош батлагдсан.

Чихрийн шижин хэв шинж II эрт илрүүлэг үзлэгт  анх удаа 5081, давтан үзлэгт 151 хамрагдсанаас 7.28% нь онош батлагдсан.

Мөн элэгний хорт хавдрын илрүүлэг үзлэгт 3222 хүн хамрагдсан.

Стационарт: 5472 хүн эмчлэгдэн нийт 40541 ор хоног ашигласан байна. Дундаж ор хоног 7.4 байнa. Түргэн тусламжийн дуудлагаар 5921 хүнд үйлчилснээс 27.87% нь алсын, 2.30% нь осол гэмтлийн дуудлага байна.

Нас баралт: 2017 оны 4 сард аймгийн хэмжээнд 130 нас баралт бүртгэгджээ.  Нийт нас баралтаас  эмнэлгийн нас баралт 16.92% байна. Хорт хавдрын нас баралт 22 бүртгэгдсэн нь нийт нас баралтын 16.92%, гадны шалтгаант нас баралт 14 буюу 10.77%-ийг эзэлж байна.

Халдварт өвчний талаар:

2017 оны 4 сард халдварт өвчний 337 тохиолдол бүртгэгдэн 10.000 хүн амд 36.78 ноогдож өнгөрсөн оны мөн үетэй xарьцуулахад 35.25-р буурсан байна. Нийт халдварт өвчнийг бүтцээр нь авч үзвэл гар, хөл, амын өвчин 24.33%, салхинцэцэг 16.62%, тэмбүү 13.35%-ийг эзэлж байна.

---oOo---

НИЙТЭЛСЭН: 2017-05-12 18:16:45