+976 - 70273346,    70273705
“ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА, ВИРУС ИЛРҮҮЛЭХ ОНОШЛОГОО ХИЙГДЛЭЭ

Зуунмод сумын ИТХ, Засаг дарга, ЗДТГ-аас санаачлан хэрэгжүүлж буй Зуунмод сумын 6 баг тус бүрт “Хууль сурталчлах” нээлттэй хаалганы өдөрлөгт ЭМГ-ын НЭМХ-ийн дарга, Эрүүл мэндийн боловсрол, мэдээлэл сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, ЭМНДХ-ийн ЭМД-ын тасгийн дарга, байцаагч эмч нар оролцож, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн танилцуулга хийж, хепатитийн В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамрагдан, эмчилгээ, дархлаажуулалтад хамрагдах замаар элэгний хатуурал, хорт хавдраас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой талаарх мэдээллийг иргэдэд хүргэлээ.

Хөтөлбөрийн танилцуулгыг хийхээс гадна Баруун Зуунмод өрхийн ЭМТ-тэй хамтран 6 багийн нийт 634 хүнийг В, С вирус илрүүлэх үзлэгт хамруулж, С вирус илэрсэн 87 /13.7%/, В вирус илэрсэн 45 /7.09%/ хүнийг хяналтад авч, В вирус илрээгүй 589 хүнд сайн дурын В вирусын дархлаажуулалтад хамрагдах зөвлөгөө өглөө.

Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийг баг тус бүрээр нь харуулбал:

Багийн нэр

Шинжилгээнд хамрагдсан нийт хүний тоо

Үүнээс

В вирустэй хүний тоо

С вирустэй хүний тоо

1.

Номт I баг

114

8  /7.01%/

15  /13.0%/

2.

Ланс II баг

95

5   /5.26/

18  /18.9%/

3.

Баянхошуу III баг

80

11  /13.7/

17  /21.25%/

4.

Зүүндэлгэр IV

88

4  /4.54%/

11  /12.5%/

5.

Нацагдорж V баг

160

11  /6.8%/

19  /11.87/

6.

Баруун Зуунмод VI баг

97

6  /6.18/

7  /7.2%/

Нийт

634

45  /7.09%/

87  /13.7%/

НИЙТЭЛСЭН: 2017-05-17 13:51:19